UB IMPULSE 2: ”Эдийн засгийн өсөлтийн чанар” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг болж өнгөрлөө

Share Button

Санаачлагч, зохион байгуулагч:

  • МУИС, ЭЗС
  • GIZ/Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Эрдэс баялагийн хөтөлбөр

Ивээн тэтгэгч.

  • GIZ/Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Эрдэс баялагийн хөтөлбөр

 

ГОУХАН-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуультай (МУИС-ЭЗС) хамтран UB IMPULSE 2: ”Эдийн засгийн өсөлтийн чанар” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгээр “Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?” сэдвийн хүрээнд

–          Евро бүсийн эдийн засгийн нөхцөл байдал?

–          Евро(пын) хямралын шинж тэмдэг?

–          Европын санхүү, эдийн засгийн хямрал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

–          Европ, Ази болон Монголын эдийн засгийн бодлого хямралыг даван туулахад хангалттай юу? зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.

Цуврал хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч:

–          ХБНГУ-ын Мюнхений Их Сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн “IFO Институт” –ийн Ерөнхийлөгч Проф. Др. Хүндэт Др. Ханс-Вернер Зинн (http://en.wikipedia.org/wiki/Hans-Werner_Sinn)

2

Анхны хэлэлцүүлэг “Хөгжлийн төлөөх инноваци: өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” сэдвээр 2013 оны 01-р сарын 22-нд зохион байгуулагдаж байсан.

UB IMPULSE 2 цуврал хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэний нийгмийн төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 280 гаруй төлөөлөгчид оролцож өөрсдийн санал бодлыг хуваалцаж, сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлсэн.

Холбоотой линкүүд:

http://economy.news.mn/content/126281.shtml

http://www.24tsag.mn/content/39467.shtml

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар