МУИС Төв номын сан шинэ номоо танилцуулж байна

Share Button

shine nom MUIS Оюунтан сурагч, эрдэмтэн багш нар болон, уншигчиддаа зориулан Монгол Улсын Их сургуулийн Төв номын сан шинэ  номнуудаа танилцуулдаг уламжлалтай билээ. Улмаар  2013 оны 09 сард ирсэн шинэ номын танилцуулгыг  уншигч та  бүхэндээ танилцуулж байна.

Энэ удаагийн шинэ номд Социологи, Монголын түүх, Монголын эдийн засаг, Гадаад улс орны улс төр судлал гэх мэт олон сонирхолтой номнууд багтаж байна.  Уншигч та бүхэн манай номын сантай холбоотой санал хүсэлтээ:  1157 утсаар хандах эсвэл num_library@num.edu.mn хаягаар илгээнэ үү.  

СОЦИОЛОГИ

sots 1 Социологи:  Гарын авлага /Боловс. Д.Мөнхтөр, М.Батбаатар, Г.Түмэннаст. –УБ.: Содпресс, 2012. -164х. Энэхүү гарын авлагыг  Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны ‖ Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах‖ төслийн хүрээнд  боловсруулан оюутан залуучуудад толилуулж байгаа бөгөөд энэ номонд социологийн асуудлуудыг социологийн онолын  хөгжил, нийгэм-түүний ангиллууд, соѐл ба нийгэмшил, бодгаль ба бүлэг, нийгмийн ялгарал-давхраажил, нийгмийн  инститүцүүд, социаль дэг ѐс хийгээд гаж үзэгдэл, социолгийн судалгаа гэсэн бүлгүүдэд хуваан авч үзжээ. 60.5я7 С-61 Т-16448

Кокэрхам В. Эрүүл мэндийн социологи /Орч. С.Мөнхбаатар. –УБ.: Соѐмбо принтинг, 2012. -438х.

eruul mens sots1978 онд анх хэвлэгдсэнээс хойш 10 дахиа хэвлэгдэн гарч буй энэ ном нь эрүүл мэндийн социологи дахь стандарт сурах бичиг юм. Оюутан сурагчдад чухал гарын авлага болох энэхүү сурах бичиг нь эрүүл мэндийн социологи, тархвар судлал, эрүүл мэндийн социаль хүн ам зүй, нийгмийн бухимдал ба эрүүл мэнд, эрүүл зан үйл ба амьдралын хэв маяг, эмгэг зан үйл, өвчтөний роль, анагаах хувилбарууд, эмч нар, эмч өвчтөний харилцаа, хувьсан буй нийгэм дэх эмч нар, сувилагч, эмчийн туслах, эм зүйч ба эх баригчид, нийгэм ба эмнэлэг, АНУ дахь эрүүл мэндийн үйлчилгээ ба нийгмийн бодлого, хөгжингүй орнууд дахь эрүүл мэндийн үйлчилгээ, социалист, хөгжиж байгаа орнууд дахь эрүүл мэндийн тусламж гэсэн 16 бүлэгтэй ажээ. 60.56 К-59 Т-16446

МОНГОЛЫН ТҮҮХ

Фазлуллах Р. Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршвой: Тэргүүн боть /Орч. Г.Аким. –УБ.: 2013. -369х.

Mongolim  tvh XIII зууны эцэс, XIV зууны эхэн үед Монголын Ил хаант улсын Хасан /1295-1304оны хооронд төр барьж байсан/ хааны шууд  удирдлагаар эрх мэдэл, эрдэм чадалт түшмэл Фазлуллах Рашид-ад-дины туурвисан ―Шашдирын чуулган‖ нь Чингис хааны  тухай эрт Шинэ номын мэдээ. №05. 2013 оны 09-10 сар Хуудас 3  Эдүгэгийн түүхийг өгүүлэх алдартай бүтээлийн нэг билээ.  Энэхүү бүтээл туйлын өвөрмөц, түүхэн сурвалжийн хувьд асар их үнэ цэнтэй, эртний персийн бүхий л хүүрнэл зохиолын нэгэн  шилдэг дурсгал ажээ. 63.3/1/ Ф-16 Б-22851

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ

 Mongol EZМонгол улс: Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайлан-2012. –УБ.: 2013. -166х.  Энэхүү тайлан нь Монгол улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшнийг бодитойгоор тольдсон анхны судалгаа бөгөөд 21 аймгийн өрсөлдөх чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу 180 шалгуур үзүүлэлтээр шинжилжээ. 65.9/1/ М-69 Т-16437-16438

Монгол улсын өрсөлдөх чадварын тайлан-2012. –УБ.: 2013. -206х.

ursulduh chadvar Улс орныхоо хөгжлийг олон улсын аргачлалын дагуу хэмжиж, харьцуулж болохуйц 14 оронтой нийт 300 гаруй шалгуур үзүүлэлт  ашиглан жишдэг энэхүү тайланд эдийн засгийн үр ашгийн хувьд Монгол улс 2 байраар урагшилж, харьцуулж буй 15 орноос 13-т  эрэмблэгджээ. Мөн бизнесийн үр ашгийн хувьд 4 байраар урагшилж, 11-т оржээ. Улсынхаа өрсөлдөх чадварыг хэмжих, үнэлэх,  сайжруулах зорилго бүхий нийт уншигчдад энэхүү судалгааны тайлан гарын авлага болох ажээ. 65.7 М-69 /НХШУН унш-2ш/  Т-16439-16440

ГАДААД ОРНЫ УЛС ТӨР СУДЛАЛ

Буракова Л. Гүрж яагаад чадав /Орч. Л.Дандий. –УБ.: УБ принт, 2013. -240х.

gvrj yagad chadavГүрж улсын шинэчлэлийн талаар өгүүлэх, оросын эдийн засагч Лариса Бураковагийн бичиж, 2011 онд хэвлүүлсэн номыг монгол хэлнээ хөрвүүлэн толилуулж байна. Гүрж улс замын цагдаагүй болж, яамны сайдаар нь 27 настай залуучууд Шинэ номын мэдээ. №05. 2013 оны 09-10 сар Хуудас 4 ажилладаг, хүнд суртал-авилгал гэдгийг үр үндсээр нь устгасан, чухамхүү яаж, ямар хүчээр Гүрж улс хэдхэн жилийн дотор өөрчлөгдсөн болоод бусад их шинэчлэлийн тухай энэ номноос уншаарай. 66.3/5Гру/12 Б-75 /НХШУН унш-2ш/ Т-16435-16436

Млечин Л. Брежнев: 1,2-р боть /Орч. Ц.Гомбосүрэн. –УБ.: НЭПКО, 2013.

berjnev copyБрежнев /1906-1982/ Украинд инженер, техникийн сургуулийн захирлаар ажиллаж, коммунист намын орон нутгийн салбарт сонгуульт алба хашиж байгаад 1939 онд мужийн намын хорооны нарийн бичгийн дарга болжээ. 1950-иад онд Никита Хрущевт дэмжлэг үзүүлж, Улс төрийн товчооны гишүүн, 1976 онд ЗХУ-ын маршал болж, жилийн дараа Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга болжээ. Ийнхүү улс төрийн үйл ажиллагаагаа эхэлсэнээр 18 жил ЗХУ-ыг удирджээ. Эрүүл мэнд нь муудсан боловч эцсээ хүртэл засгийн эрхтэй зууралдсаар байжээ… ЗХУ-ын улс төрийн зүтгэлтэн Брежневийн амьдрал, үйл ажиллагааны талаар энэ 2 боть номонд нилээн дэлгэрэнгүйгээр өгүүлэх ажээ. 66.3/2/8 1-р боть. -429х. Б-22796-22798 М-65 2-р боть. -384х. Б-22799-22801

Попхам П. Ан Сан Суу Чи: Хатагтай Суу ба тогос шувуу. Амьдралын намтар /Орч. В. Сэргэлэн ба бус. –УБ. Мөнхийн үсэг, 2011. -368х.

An san svchi

1945 онд Иррава Делтад гурван хүүхэдтэй айлын отгон хүүхэд болон мэндэлсэн Ан Сан Суу Чи НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ю Тантаас хойшхи Бирмийн хамгийн алдартай хүн, Махатма Гандигаас хойшхи хүчирхийллийн эсрэг улс төрийн тууштай тэмцэгч, Далай ламын адил нэр хүндтэй хүн, Нобелийн Энх тайвны шагналтан болжээ. Ан Сан Суу Чигийн туулж өнгөрүүлсэн амьдрал, гэрийн хорионд хоригдсон он жилүүд, улс төрийн тэмцэл, сэтгэл бахдам биширмээр зүйлс, ардчилсан хөдөлгөөний удирдагч, дэлхийн нэр хүндтэй хүний нэг болсон тухай энэ номонд өгүүлэх ажээ. 66.3/5Мья/8 П-58 /НХШУН унш-3ш/ Т-16384-16385

МОНГОЛЫН ШҮҮХ, ТӨРИЙН ҮҮСЭЛ

Лхагва А. Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй: Ерөнхий, тусгай ангийн сурах бичиг. –УБ.: Тоонот принт, 2012. -364х.

shvvh Монгол улсын шүүхээс иргэний болон эрүүгийн хэргийн, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх талаар гаргасан  шийдвэрүүдийг хэрхэн гүйцэтгэх тухай онол, эрх зүй, практик асуудлыг иж бүрнээр нь энэ номонд тусгасан бөгөөд шүүхийн  шийдвэр гүйцэтгэх эрх зүйг судлагч сонсогч, оюутан, магистрант, докторант нарын бичих ажилбар ангийн ажил, түүнчлэн уншиж  ашиглах дотоод гадаадын эх сурвалжийн жагсаалт, тэдний мэдлэгийг сорих асуулт, бодлого тестийн хураангуй зэргийг тус тус  хавсаргажээ. 67.409/1/ Л-87 Б-22858

Монгол төрийн үүсэл, ёс ёслол, бэлгэдэл, хүндэтгэл, уламжлал /НТӨ 209-2011 он/ Эрх. хэвл. Ц.Гантулга. –УБ.: Адмон, 2011. -351х.

tur vvselМонгол төрийн 2220 жилийн түүхт ойд өргөн барьж буй энэхүү хамтын бүтээлд бидний эртний өвөг дундаас анх түрүүн төр улсаа байгуулж, хүчирхэгжин мандсан Хүннү гүрнээс эхлээд өнөөгийн ардчилсан Монгол улсыг хүртэлх олон мянган жилийн туршид бүрэлдэн буй болж, уламжлан залгамжилж, төлөвшин тогтож, баяжин хөгжиж ирсэн Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл болох төрийн ѐс ѐслол, бэлгэдэл, хүндэтгэлийн түүхийг нэгтгэн авч үзжээ. 67.3/1/ М-69 Т-16447

ШИНЖЛЭХ УХААН СУДЛАЛ

Брайсон Б. Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмны тухай шастир. 1,2-р боть. –УБ.: НЭПКО, 2013.

shinjleh uhan Шинжлэх ухааны туяат оргилыг тольдон судлах, ертөнцийг танин мэдэх гайхалтай мэдлэгийг зугаатай, сэтгэлд үлдэх жишээ,  түүхэн баримт, яруу сайхан тайлбартайгаар зохиогч Билл Брайсоны энэхүү 2 боть ном нийт уншигч таньд олгож байна. Энэхүү  цуврал номны 1-р ботид огторгуйд төөрөгсөд, нарны системд Шинэ номын мэдээ. №05. 2013 оны 09-10 сар Хуудас 6  тавтай  морил, дэлхийн хэмжээ, чулуу бутлагчид, шинэ эриний үүр цайлаа, Эйнштейний ертөнц, хүчирхэг атом, эх газар бас нүүдэг,  тугалга гаргасан нь, маш энгийн юмс, аюултай гариг, хөл доорх гал, аюултай гоо үзэсгэлэн., 2-р ботид амьдрал, тропосфер,  хүрээлэн буй ус, бичил ертөнц, оршихуйн баялаг хөмрөг, эс, дарвины сондгой ойлголт, амьдралын бүрдэл, мөсөн галав, хачирхалтай хоѐр хөлтөн, үл цуцагч мич хэмээх шинжлэх ухааны тухай өгүүллүүд тус тус оржээ. 72.3 /НХШУН унш-7ш/ Б-68 1-р боть. -299х. Т-16401-16403 2-р боть. -293х. Т-16404-16406

2012-2013 оны хичээлийн жилийн бакалавр, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл /Эмх. Н.Бурмаа, Т.Мөнхзаяа. –УБ.: 2013. -416х.

бакалавр, магистрантМУИС-ийн ЭЗС-иас 2012-2013 оны хичээлийн жилд бакалавр, магистрантуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн илтгэлүүдийг эмхэтгэн толилуулж байна. Үүнд Монгол улсын эдийн засаг, инфляци, бизнесийн удирдлага, багцын онол, дотоод аудит, хүн амзүй, зээлийн хүү, зээлжих зэрэглэл, хүний нөөц, барилгын салбарыын өртөг зардлын тооцоо, электрон худалдаа, даатгалын компани, банкны харилцагчийн мэдээллийн нууцлал, Монголын усны нөөц, эдийн засгийн холбогдолтой илтгэлүүд тус тус оржээ. 72 Х-40 /НХШУН унш-2ш/ Б-22843-22844

ТҮҮХИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ

Эх түүхийн сургалт, боловсролын уламжлал, шинэчлэлийн асуудлууд: Илтгэлийн эмхэтгэл /Эрх. Ц.Гантулга, П.Дэлгэржаргал. –УБ.: Адмон, 2012. -155х.

Монгол Улсын боловсролын тогтолцоонд түүхийн боловсрол, түүний дотор эх түүхийн сургалт, боловсролын ач холбогдол улам бүр өссөөр байна. МУИС, МУБИС-ийн түүхийн тэнхимтэй хамтран 2012 оны 1-р сарын 6-ны өдөр Эх түүхийн сургалт, боловсролын уламжлал шинэчлэлийн асуудлууд сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм. Энэхүү хурлаар түүхийн сургалт боловсрол, түүний дотор онцгойлон эх түүхийн сургалтын өнөөгийн төлөв, дүр зургийг Шинэ номын мэдээ. №05. 2013 оны 09-10 сар Хуудас 7  тодорхойлох, цаашдын бодлого, үйл ажиллагаа, шинэчлэлийн хүрээний асуудлуудыг авч хэлэлцсэн бөгөөд тэрхүү хурлын илтгэлийн материалыг эмхэтгэн уншигчдад толилуулж байна. 74.202 Э-94 Б-22852-22854

МОНГОЛ ТУУЛЬС

Катуу Б. Монгол туульсын судалгаа: 1,2-р боть. –УБ.: Соѐмбо принтинг, 2013.

tuuli Түүх соѐл, хэл бичиг судлалын ―Тод номын гэрэл төв‖ нь Ойрад судлалын цуврал бүтээлийг ―Bibliotheca Oiratica‖ нэртэйгээр  хэвлэн гаргаж байгаа билээ. Тэрхүү цувралын энэ удаагийн 31, 32-р дугаарт монгол туульс судлалааар дэлхийд нэрд гарсан  эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, профессор Б.Катуугийн тууль судлалаар бичсэн ганц сэдэвт зохиолуудыг ―Монгол туульсын  судалгаа‖ нэртэйгээр 2 боть ном болгон толилуулж байна. ―Монгол туульсын судалгаа‖ бүтээлийн ―Дүрийн бүтэц, хэв шинжийн  судалгаа‖ хэмээх 1-р ботид монгол туулийн гол баатруудын дүр, бие бялдар, нүүр царай, хувцас, зэр зэвсэг, ажил үйл, морины  дүр, мангасны дүр төлөв байдал., ―Бэлгэдлийн судалгаа‖ хэмээх 2-р ботид тооны, зүг чигийн, хээ дүрсний, өнгөний бэлгэдэлийн тухай бүтээлүүд нь тус тус оржээ. 82.3/1/ 1-р боть. -310х. Т-16407-16409 К-29 2-р боть. -120х. Т-16410-16412

УРАН ЗОХИОЛ

Ганчимэг Б. Аав бид хоѐр. –УБ.: НЭПКО, 2013. -209х.

uran zohiolУншигч та зохиолч Ганчимэгийн энэ номноос хайр сэтгэл, хүнийг хайрлах хайр, нөхөрлөл, гансрал цөхрөл хийгээд баяр бахдал, бахархал омгорхолыг магтан дуулсан өгүүллэгүүдийг унших болно. 84/1/2-4 Г-23 /НХШУН унш-3ш/ Б-22794-22795 Монголын сонгомол уран зохиол-1: Ц.Доржготов. Улаан орхимжны давалгаа. Роман. –УБ.: Мөнхийн үсэг, 2012. -286х.

―Монголын сонгомол уран зохиол‖ цувралын энэхүү 1-р ботид Ц.Доржготовын ―Улаан орхимжны давалгаа” романыг сонгон Шинэ номын мэдээ. №05. 2013 оны 09-10 сар Хуудас 8 оруулжээ. Зохиолч Ц.Доржготов энэ зохиолоороо Монгол улсын төрийн шагнал хүртэж байжээ. Энэ номонд 1930-д онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн амвдралын тухай өгүүлнэ. 84/1/2-44 Д-54 Б-22819-22821

UBU World classics: Цуврал ботиуд. –УБ.: УБДС-ийн хэвлэх. 2010. Улаанбаатар Дээд сургуулиас эрхлэн монгол хэл дээр орчуулан хэвлэж байгаагүй дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдээс тавин зохиолыг сонгон, монголын залуу үеийнхэн, уран зохиол сонирхон уншигч хэн бүхэнд толилуулж байна. Цаашид 2014 оныг хүртэл хугацаанд дорно ба өрнө, эрт ба эдүгээгийн хүн төрлөхтөний мэргэн ухааныг агуулсан сувд эрдэн мэт уран зохиол болон гүн ухааны аястай бүтээл, шинжлэх ухааны зохиолуудаас орчуулан гаргах ажээ.

2-р боть: Ч.Ачэбэ. Бүх зүйл тал тал тийшээ бутарлаа.-214х. Б-22822-22824

3-р боть: Х.Сенкевич. Күо Вадис. -503х. Б-22825-22827

4-р боть: Х.Гюүн. Хон Гиль Дон. -82х. Б-22828-22830

5-р боть: Ө.Люү. Лао Цаний аян замын тэмдэглэл. -382х. Б-22831-22833

6-р боть: Августин. Наманчлал. -240х. Б-22834-22836

Цэнддоо Б. Өвөл, хавар. Голын эргийн өвөлжөөний хавар: Өгүүллэг. –УБ.: НЭПКО, 2013. -261х.

tsenddo Энэ номонд зохиогч Б.Цэнддоогийн болсон явдлуудаас сэдэвлэн бичсэн өгүүллүүд оржээ. 84/1/2-4 Ц-95 /НХШУН унш-3ш/  Б-22813-22815 Чингис хааны цадиг /Монг.бичг.хөр. Э.Пүрэвжав. –УБ.: Мөнхийн үсэг, 2012. -184х.

 ―Чингис хааны цадиг‖ хэмээх сурвалж бичиг бол монголын эх түүх, үндэсний хэл бичиг, монгол утга соѐлын ховор дурсгалт  бичгийн нэг билээ. Жампяан гүнтэн анх 1925 онд Бээжин хотноо монгол бичгийн Шинэ номын мэдээ. №05. 2013 оны 09-10 сар  Хуудас 9 хороонд энэ судар бичгийг хэвлүүлж байжээ. Уйгаржин монгол бичгээс кирилл үсэгт буулгасан энэхүү сурвалж бичигт ертөнцийн талыг нэгэн жолоонд нэгтгэн оруулж, Их Монгол улсын тулгуур төрийг үүсгэн төвхнүүлсэн тэнгэрлэг их эзэн богд Чингис хааны агуу үйлсийг бүтээсэн хорвоод хосгүй гайхамшгийг түүний билиг сургаал, айлдварын оюун дүгнэлт, үгийн урлал, ухааны чадамжийн нууцын тухай өгүүлнэ. 84/1/2 Ч-63 /НХШУН унш-3ш/ Б-22808-22810

ОНЧ МЭРГЭН ҮГ


mergen vgЦахиагийн Элбэгдоржийн онч мэргэн үг: Бат-Үүлээ, юун буруу үрүүлтэй машин бэ? –УБ: Мөнхийн үсэг, 2013. -292х.
―Хөгжлийн танхим‖ ТББ-иас эрхлэн гаргасан энэхүү номын 1-р бүлэгт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 1989 оноос эхлэн өнөөг хүртэл хэлсэн үгсээс хамгийн чухал хэмээн үзсэнийгээ ―шилмэл‖ бүлэг болгон эмхэтгэн оруулсан ба 2-р бүлэгт түүний хэлсэн үгсийг он дарааллаар нь арай дэлгэрэнгүй байдлаар оруулжээ. Мөн түүнчлэн фото зургуудыг хавсралт болгон оруулж өгчээ. Энэ ном нь залуу үе болон Монгол төрийн үе үеийн зүтгэлтнүүдийн гарын авлага болох ажээ. 94.8 Ц-25 /НХШУН унш-3ш/ Б-22811-22812

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ НОМ

Connell, Des W. Basic concepts of environmental chemistry. – N Y .: 1997. – 506 c.
G-1 Basic concepts of environmental chemistry describes the behavior and effects of both natural and man-made organic substances in the  environment. It is the first book to explain environmental properties in terms of bonds and molecules, and the first to include toxicity and  biological effects among the important properties of organic chemicals. From the characteristics of molecules, to properties of compounds,  through distribution and behavior in the environment, and on to effects on living systems, this is a complete look at organic substances,  not just a collection of facts, Using the most current information available, it  Шинэ номын мэдээ. №05. 2013 оны 09-10 сар Хуудас 10
presents not just an introduction to environmental chemistry but also an explanation of how and why environmental processes occur. 20.1 C-74 13549

Advancing the physics of cosmic distances: Proceedings of the 289 th symposium of the international astronomical union held in Beijing, China august 27-31, 2012. – NY.: 2013. – 460 c.
G-2Knowing an astrophysical object’s distance is key to understanding it. IAU symposium 289 brought together experts on distance determination and, importantly, the underlying physics enabling it, covering scales from the solar neighbourhood to the edge of the Universe. It explores how various methods are employed to define the milestones deeper into space, from trigonometry to applications based on general relativistic effects and even more exotic techniques. The contributors to this volume emphasise the physical bases of the methods and recent advances made to further our physical insights. The volume provides a snapshot of the field of distance measurement, offering not only up-to-date results and a cutting-edge account of recent progress, but also full discussion of the pitfalls encountered and the uncertainties that remain. This symposium is especially timely, as we look forward to the era of high-precision astrometry data from Gaia and very long baseline interferometers on the ground. 22.67 A-22 13550

Chang Raymond, Cruickshank. Chemistry: Eighth edition. – NY.: McGraw-Hill, 2005. – 1039 p.
G-3 The eighth of Chemistry the tradition of providing a firm foundation in chemical concepts and principles while presenting a broad range of  topics in a clear concise manner My aims are to strike a balance between theory and application by incorporating real examples and to  help students visualize the three-dimensional atomic and molecular structures that are the basis of chemical activity. An integral part of  the text is to develop students’ problem-solving and critical thinking skills. Recent editions of chemistry have witnessed the rapid advances  in technology. While the textbook is still the best medium for students to use as they lean new concepts in chemistry we employ many tools  technology has to offer to help students visualize chemistry and explore ideas in an interactive environment. The integration of these tools in this textbook Шинэ номын мэдээ. №05. 2013 оны 09-10 сар Хуудас 11 serves to inspire students in their learning process, and takes them beyond the confines of the traditional textbook. 24. C-45 13548

G-4International journal of remote sensing: Incorporating remote sensing reviews.Volume-34. Numbers – 9-10. May 2013. – NY.:2013. – 668 p.
26.82 I-69 13551

 

 

Travis William R. New geographies of the American west: Land use and the changing patterns of place. –NY.: Island press, 2007. -291p.
G-5 Reconciling explosive growth with often majestic landscape defines New Geographies of the American West. Geographer William Travis  examines contemporary land use changes and development patterns from the Mississippi to the Pacific, and assesses the ecological and  social outcomes of Western development. Unlike previous “boom” periods dependent on oil or gold, the modern population explosion in the  West reflects a sustained passion for living in this specific landscape. But the encroaching exurbs, ranchettes, and ski resorts are slicing  away at the very environment that Westerners cherish. Efforts to manage growth in the West are usually stymied at the state and local  levels. Is it possible to improve development patterns within the West’s traditional anti-planning, pro-growth milieu, or is a new model needed? Can the region develop sustainably, protecting and managing its defining wildness, while benefiting from it, too? Travis takes up the challenge , suggesting that functional and attractive settlement can be embedded in preserved lands, working landscapes, and healthy ecologies. 26.8 T-83 13580

G-6Proceedings of international conference plant biodiversity and ecosystem services continental Asia. June 26-28, 2013. – UB.: NUM, 2013. – 131 p.
28.58 P-93 1552-13554

 

Ballew Joli. How to do everything: Net book. – NY,: McGraw-Hill, 2010. – 304 p.
G-7 The bestselling How to Do Everything series now covers netbooks-the increasingly popular, small, inexpensive laptops. This step-by-step guide shows you how to get the most out of your netbooks and to overcome limitations. The book explains how to connect to the Internet wirelessly and through wired LANs, install software, add memory, work in the “cloud” upgrade, troubleshoot, and much more. You’ll also get tips for working with Windows 7 and Linux. 32.973 B-18 13597-13598

Farrell Lay A. Aided navigation: GPS with high rate sensors. – NY.: McGraw-Hill, 2008. – 525 p.
G-8Aided navigation is a design-oriented textbook and to building aided navigation systems for smart cars, precision farming vehicles, smart weapons, unmanned aircraft, mobile robots, and other advanced applications. The book has two parts. Part I explains the essential theory, concepts, and tools. Part II examines the methodology in aided navigation case studies with sufficient derail to serve as the basis for application-oriented analysis and design. Filled with detailed illustrations and examples, this expert design tool takes you step-by-step through coordinate systems, deterministic and stochastic modeling, optimal estimation, and navigation system design. 32.885 F-25 13593-13594

Хүндэтгэсэн МУИС-ын Төв номын сангийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар