“Naresuan” их сургуулийн төлөөлөл МУИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Share Button

МУИС-ийн Гадаад хамтын ажиллагаа жил бүр улам идэвхжиж, багш оюутан солилцох, шинжлэх ухааны тэргүүлэх салбаруудад хамтарсан судалгаа явуулах зэргээр өргөжин хөгжсөөр байна. Улмаар өнөөдөр Тайланд  улсын “Naresuan” их сургуулийн төлөөлөл МУИС-тай танилцлаа.

Tailand 2

МУИС-ийг төлөөлж Гадаад Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн  дэд захирал Л.Мөнх-ЭрдэнэМУИС-аас Сургалт хариуцсан дэд захирал Б.Очирхуяг Тайландын “Naresuan” их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.  “Naresuan” их сургуулиас тус сургуулийн захирал Профессор Krasae Chanawongse, “Naresuan” их сургуулийн Инженерийн факултетийн дарга PhD Sarintip Tantanee,  “Naresuan” Боловсролын факултетийн дарга  Assoc.Prof.Dr Samran Mejang нар оролцож манай сургуультай танилцсан юм. Уулзалтаар “Naresuan” их сургуулийн төлөөлөл МУИС-тай танилцахын сацуу “Naresuan” их сургуулийг манай удирдлагуудад танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал бодлоо солилцсон юм.  Хоёр улсын их сургуулиудын төлөөлөл харилцан мэдээлэл солилцож цаашид хамтран ажиллаж боломжтой гэдэгт санал нэгдлээ.

Tailand  3jpg

Tailand 5

Tailand 1

ГХХАХ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар