“Нагоя” их сургуулийн төлөөлөл МУИС-д айлчиллаа

Share Button

МУИС-ийн Гадаад хамтын ажиллагаа жил бүр улам идэвхжиж, багш оюутан солилцох, шинжлэх ухааны тэргүүлэх салбаруудад хамтарсан хөтөлбөр  судалгаа явуулах зэргээр өргөжин хөгжсөөр  байна.  Хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх үүднээс Нагоя их сургуулийн төлөөлөл МУИС-тай танилцлаа.  Манай улсад  Нагоя их сургууль олон хөтөлбөр ажлыг зохион байгуулдаг бөгөөд харилцаа холбоогоо өргөжүүлж Монгол улсын томоохон  их суруулиудад айлчилж  их сургуулиудийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь энэ юм.

1

Айлчлалынхаа хүрээнд Нагоя их сургуулийн төлөөлөл Монгол Улсын Их сургуулийн удирдлагуудтай уулзаж “PhD Professional“ хөтөлбөрийнхөө талаар танилцуулсан юм.  Уулзалтад Монгол Улсын Их сургуулийг төлөөлж МУИС-ийн захирал, доктор А.Галтбаяр тэргүүтэй дэд захирлуудын төлөөлөл оролцлоо.

2

3

Нагоя их сургуулийг төлөөлж Нагоя их сургуулийн ректор  Хамагүчи Мичинари, Нагоя их сургуулийн тэргүүн PhD Тоорюүмон хөтөлбөрийн тэргүүн, Нагоя их сургуулийн гүйцэтгэх захирал Такэшита Нориюки, Нагоя их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн захирал, Профессор, “PhD Professional“ хөтөлбөрийн зохицуулагч Сүгияма Наоши, Нагоя их сургуулийн Боловсролын сургуулийн захирал, Профессор Мацүда Такео, Нагоя их сургуулийн харьяа Ахлах сургуулийн захирал, Профессор Үэда Такэо, Нагоя их сургуулийн харьяа Гадаад харилцааны хэлтсийн дарга Сайгүса Хирохиро, Нагоя их сургуулийн зөвлөх (Монгол улсад суух элчин сайд асан) Кидокоро Такүо нар айлчиллаа. Уулзалтын эхэнд Нагоя их сургуулийн ректор Хамагүчи Мичинари А.Галтбаярт Монгол Улсын Их сургуулийн ректороор томилогдсонд баяр хүргэж ажилд нь амжилт хүслээ. 

8

7

Нагоя их сургууль нь олон хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулдаг үүний нэг нь  “PhD Professional“ хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь  5 жилийн хугацаатайгаар 4 чиглэлийн дагуу хэрэгжих аж.  Дээрх хөтөлбөрийнхөө эхний жилийн сургалтын нээлтийг манай улсад нээж хөтөлбөр сургалтаа манай улсад нэвтрүүлэхээр зорьж буйгаа уулзалтын үеэр хэлж байлаа.  Хөтөлбөрт Япон Монголын оюутнууд хамрагдах боломжтой агаад   сургалтанд хамрагдсан оюутнууд олон улсын хэмжээнд хөврөх чадвартай боловсон хүчин болж төгсөх болно гэдгийг тус сургуулийн удирдлагууд хэллээ.  Түүнчлэн  Монгол Улсын Их сургууль, Нагоя их сургуулийн  хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжиж хамтын ажиллагаа сайжирвал Азийн нийгэмлэгийн  асуудалд томоохон хувь нэмэр оруулах болно гэдгийг Нагоя их сургуулийн төлөөлөл дурьдан хэлсэн юм.  Манай сургуулийн удирдлагуудын зүгээс дээрх “PhD Professional“-ийн үйл ажиллагааг дэмжиж холбогдох бүхий л талаар  хамтран ажиллах болно  гэдгээ мэдэгдлээ.  “PhD Professional“ хөтөлбөр хэрэгжсэнээр Японы оюутан залуус Монгол улсад суралцах боломжтой бөгөөд Монгол улсын ёс заншил, Монгол орны тухай өргөн мэдлэг мэдээлэлтэй болох  юм.  Нагоя их сургуулийн төлөөлөл айлчлалынхаа хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ дурьдан хэлж цаашид харилцаа холбоогоо өргөжүүлэх өргөн боломж байгааг хэлсэнээр айлчлалын уулзалт өндөрлөлөө. Уулзалтын дараа Нагоя их сургуулийн төлөөлөл МУИС-ийн Хими, Физикийн лаборатортой танилцсан юм.  Дашрамд дурьдахад  Нагоя их сургууль нь  манай улсад Бэлтгэл төвөө нээж байгаа юм. 

6

5

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар