Оюутны эрдэм шинжилгээний “Эрэл шийдэл” бага хурал болно

Share Button

НШУСМУИС-ын НШУС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний “Эрэл шийдэл” бага хурлыг “Орчин үеийн Монголын нийгэм, түүний өөрчлөлт, хөгжлийн чиглэл” сэдвийн хүрээнд зарлаж байна.

 

Энэхүү бага хурал нь нийгэм, улс төр, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ажлын  чиглэлээр МУИС болон бусад их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуучуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, бүтээлийг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэхэд туслах зорилготой.

Уг хурал нь 2 үе шаттайгаар явагдах бөгөөд 2013 оны 11-р сарын 25-нд зохион байгуулах комисс, шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр эхний шалгаруулалтыг явуулж, шалгарсан илтгэлийг эцсийн шалгаруулалтанд оруулна. Эцсийн шат нь 12-р сарын 3-нд болно.

Холбоо барих утас: 77307730 23-18, 91910876

E-mail:  lxamaas@yahoo.com

Тэнхимийн эрхлэгч Проф. О.Мөнхбат

Оюутны эрдэм шинжилгээний “Эрэл шийдэл”

бага хурлыг зохион байгуулах удирдамж

  1. 1.      Бага хурлын зорилго.

ЭШБХ нь нийгэм, улс төр, социологи, нийгмийн ажил, хүмүүнлэгийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах юм.

  1. 2.      Бага хурлын сэдэв, хамрах хүрээ.

Бага хурлын сэдэв нь “Орчин үеийн Монголын нийгэм, түүний өөрчлөлт, хөгжлийн чиглэл” бөгөөд нийгэм, хүмүүнлэгийн ухааны оюутнууд өргөнөөр оролцох боломжтой.

  1. 3.      Бага хурлын онцлог.

Тус хурал нь орчин үеийн Монголын нийгэм дэх өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагын тулгамдсан асуудлуудыг хөндөж тэдгээрийг шийдвэрлэх хувилбар, арга замын талаарх өөрсдийн үзэл бодол, байр сууриа оюутан залууст олгодгоороо шинэлэг юм.

  1. 4.      Илтгэлийн хугацаа, илтгэлд тавигдах шаардлага.

Эрдэм шинжилгээний хурал 2013 оны 12-р сарын 3-ны 10 цагт, МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд болно. Хуралд оролцохыг хүсэгчид материалаа /хэвлэмэл болон электрон хувилбараар, удирдагчийн тодорхойлолтын хамт/ 2013 оны 11-р сарын 25-ны 12 цагаас өмнө МУИС-ийн НШУС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн туслах ажилтан Т.Лхамсүрэнд авчирч өгнө үү.  Тус хурлыг МУИС, НШУС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн багш Ч.Тамир хариуцан зохион байгуулж байгаа.

Холбоо барих хаяг: МУИС-ийн 2-р байр, 258 тоот өрөө Социологи-Нийгмийн ажлын тэнхим, утас 77307730-2318.  91910876 E-mail: lxamaas@yahoo.com

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

–          Нийгмийн өмнө тулгамдсан, шийдвэрлэвэл зохих социаль асуудлыг хөндсөн

–          Илтгэгч нь тухайн сэдвээрээ эмпирик судалгаа хийсэн

–          Илтгэл тавьж буй сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийж, дүгнэлт гаргасан

–          Илтгэгч өөрийн судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх

–          Өөрийн мэргэжлийн онцлогыг тусгасан байх

–          Асуудлыг шийдэл, бодлогын хувилбарыг санал болгосон байх

Илтгэлд тавигдах техник шаардлага:

–          А4 цаасан дээр 5-8 хуудас бүхий

–          Үсгийн font Arial mon, size 12, line space 1.5

–          Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, ишлэл зүүлт бүхий

–          Хэл найруулга зүйн хувьд алдаагүй байх,

–          Тодорхой тооны хүснэгт, график, слайд шоу бүхий илтгэлийг проектороор танилцуулахад бэлтгэж ирсэн байх

Шагнал:

Шалгарсан илтгэлд:

1-р байр 60000 төгрөг, сертификат                         Тусгай байр, сертификат

2-р байр 50000 төгрөг, сертификат                         Бусад нэрэмжит шагналууд

3-р байр 40000 төгрөг, сертификат

Жич: Оролцогч бүх оюутнууд материалаа өгөхдөө холбогдох гар утас болон э-мэйл хаягаа өгнө үү!

Социологи,  Нийгмийн ажлын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар