Энэ оны 9 дүгээр сарын дундуур Японы Кокүшикан Их Сургуулийн захирал проф Н.Миюра, Төгсөлтийн дараах сургалт хариуцсан захирал проф С.Икеда нар МУИС-д хийсэн айлчлалынхаа хүрээнд НШУС-ын Улс төр судлалын тэнхимээс зохион байгуулсан Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, 2011 онд хэвлэгдсэн “Улс төрийн шинжлэх ухааны тайлбар толь”-ийн 8 ботийг тус тэнхимд хандивласан юм. Улс төрийн шинжлэх ухааныг судлахад сургалтын суурь хэрэглэгдэхүүн болох эдгээр номыг Улс төр судлалын тэнхим өнөөдөр хүлээн авч номын нээлт хийв.