“UGRAD” тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Share Button

“UGRAD”UGRAD тэтгэлэгт хөтөлбөр нь Америкийн коллеж, их сургуульд тэргүүний манлай оюутнуудыг суралцуулж, туршлага солилцуулдаг бөгөөд хөдөө, хотын оюутнууд бүгд хамрагдах боломжтой. Глобал UGRAD тэтгэлэгт хөтөлбөр нь Америкийн хүрээлэнгүүдэд бакалаврын оюутнуудыг эрдмийн зэрэглэл олгохгүйгээр нэг семестр болон нэг жилийн хугацаатай сургадаг.

Өргөдөл өгөх оюутнуудад тавигдах шаардлага:

  • Монголын их сургуулиудын 2, 3-р курсийн оюутан байх. 5 эсвэл 5-аас дээш жилийн сургалттай их сургуулийн 4-р курсийн оюутан байж болно.
  • Голч оноо 3-аас дээш байх. Сургуулийн дүнгийн тодорхойлолт англи хэл дээр байх.
  • IBT-ийн оноо 61-ээс дээш, TOEFL-ийн оноо 500-аас дээш байх Хөдөөний оюутан TOEFL 450-аас дээш байж болно.
  • 3 багшаас тодорхойлолт авах.
  • Өргөдөл өгөхдөө 18-24 насны байх
  • Академик ажил, харилцаа, сайн дурын ажилд амжилт гаргасан, идэвхтэй.

Глобал “UGRAD” тэтгэлэгт хамрагдаж чадсан оюутан нь сургалтын хугацаа дуусахад нутаг буцах бөгөөд Америкт үлдэж, зэрэглэл горилон суралцахгүй.

Эмнэлэг, эрх зүй, TESL (Teaching English as a second language) Англи хэлийг хоёрдогч хэл болгон заах, эм зүйгээр суралцах хүсэлтэй оюутнууд Америкийн их сургуулиудад магистр, доктороор суралцах боломжтой. Бакалаврын түвшинд суралцах бол TESL- боловсролын мэргэжил, анагаах-анагаахын өмнөх, эрх зүй- эрх зүйн өмнөх гэсэн чиглэлтэй байна.

Өргөдлийг 2013 оны 11 сарын 20-ны 16:00 цагаас өмнө хүлээн авна. Өргөдлийг илгээх, холбоо барих хаяг:

УБ хот, 11-р хороолол, Их тойруу АНУ-ын Элчин сайдын яам

Шуудан-341  УБ- 14192

Утас: 7007-6001

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн өргөдлийг 2012 оны 11 сарын 20-ноос өмнө хүлээн авна.  Өргөдлийн маягтийг:  http://photos.state.gov/libraries/mongolia/82677/PDF/UgradApplicLocal14.pdf 

ГХХАХ