МУИС-ийн ББС-ийн Степ Форвард Хөтөлбөр 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

Share Button

МУИС-ийн ББС, Лондонгийн Амьтан Судлалын Нийгэмлэгийн хамтын ажиллагааны гүүр болсон Степ Форвард Хөтөлбөр (Steppe Forward Programme) ББС-ийн дэргэд анх 2003 онд байгуулагдаж байсан. Энэхүү хөтөлбөрийнхөө дагуу  ББС-ийн профессор багш нар, оюутнуудтайгаа хамтран 10 жилийн алдаа, оноогоо дүгнэн хэлэлцэх хурлыг   2013 оны 1-р сарын 03-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд хийж 10 жилийн гүйцэтгэлдээ дүгнэлт хийсэн.

1

Хуралд МУИС-ийн Дэд захирал проф. Ж.Батхүү, ББС-ийн захирал проф. Б.Баяртогтох, хөтөлбөрийн зохицуулагч доктор С.Гомбобаатар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийг Хамгааллын хөтөлбөрийн дарга проф. Ж.Баиллие, Зүүн Өмнөд Азийг хариуцсан  захирал доктор Б.Гитанжали, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Гадаад хамтын ажиллагааны  хэлтсийн дарга Д.Батболд, Улсын Тусгай Хамгаалалттай Газрын дарга Т.Эрдэнэчимэг,  Их Британи, Умард Ирландын Вант улсын Элчин сайд ноён Христофр Стюарт, ББС-ийн профессор багш нар болон  хамтран ажилласан олон байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үйл ажиллагаа нь Монгол-Англи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог бөгөөд тус хоёр орны хүрээнд Байгаль  Хамгааллын чиглэлээр тогтвортой хамгийн олон жил ажиллаж байгаа нь Степ форвард хөтөлбөр юм.

2

Энэ хөтөлбөр нь Биологийн олон янз байдлын сургалт,  сурталчилгаа, хамгааллын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, түүнтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх, урт хугацааны мониторингийн судалгааг хэрэгжүүлэх үндсэн зорилготой. Байгуулагдсан цагаас хойш нийт Олон улсын оюутны хээрийн сургалтыг 12 удаа зохион байгуулж, нийт 300 орчим оюутнуудыг хамруулж лекц уншсан байна.   Мөн Монгол орны Улаан дансны олон цуврал бүтээлүүдийг цувралаар гаргахад ББС-ийн багш нартай хамтран ажиллаж байна.   Энэ талаарх мэдээллийг болон улаан дансыг http://www.nationalredlist.org/category/library/region/asia-and-the-middle-east/page/2/  хаягаар орж, үнэгүй татаж үзэх боломжтой.  Тэд online search tool-ыг хамтран бүтээсэн. Энэ талаар http://www.nationalredlist.org/geog_search/geog_search.html хаягаар орж үзнэ үү.

4

Улмаар MONGOLBIOWEB нэртэй веб группыг санаачилан амжилттай ажиллуулж байна. Үүнд та бүхэн нэгдэж болох ба биологийн чиглэлээрх судалгаа, хамгааллын ажил, ажлын зарыг үзэж болно. Түүнчлэн BIOBEER нэртэй үйл ажиллагааг зохион байгуулахын сацуу WILDLIFE PICTURE INDEX буюу зэрлэг амьтдын зурган индекс болон EDGE оюутнуудыг Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран сургаж, санхүүжүүлэн ажиллаж байна. Манай орноос нийт 3 оюутан мэргэжлээ Англид дээшлүүлж,  Монгол орондоо судалгаагаа амжилттай гүйцэтгэсэн.

Биологийн олимпиадын тусгай байрын шагналыг тус хөтөлбөрөөс жил бүр өгдөг.  Энэ хөтөлбөрийн оролцоотой Байгаль хамгааллын чиглэлээр олон  сайхан ном хэвлэгдсэн байдаг төдийгүй  дэлгэрэнгүй мэдээллийг gomboo@num.edu.mn  хаягаар хандаж авч болно.

3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар