Голомт банкны дэд захирал Б.Загал оюутнуудтай уулзалт ярилцлага хийнэ

Share Button

ZagalНийгмийн шинжлэх ухааны сургуулийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмийн оюутнуудын урилгаар Голомт банкны дэд захирал, Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал Б.Загал хүрэлцэн ирж уулзалт ярилцлага хийх гэж байна. Тэрээр өмнө нь Олон улсын харилцааны сургууль болон бусад Их, дээд сургуулиуд дээр энэхүү лекцээ уншиж олны талархлыг хүлээгээд байгаа юм. Сонирхсон багш оюутнуудыг оролцохыг урьж байна.

Лекц 2013 оны 10 дугаар сарын 21-ний Даваа гарагт  12:00 цагт МУИС-ийн 1-р байр, “Эрдэм” танхимд болно. Нэмэлт мэдээллийг 96201332 дугаарын утаснаас лавлана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар