Монголын бизнесийн зөвлөл (Business council of Mongolia) болон МУИС-н ГГС-ийн Геоэкологи-Орчин судлалын тэнхим хамтран нийт оюутнууддаа зориулж цуврал лекц явуулдаг. Оюутан залууст үлгэр дууриал болохуйц нийгэмд байр сууриа олсон, эрдэм мэдлэгтэй, амжилттай ажиллаж яваа хүмүүсийг урин мэдлэг туршлага солилцуулдаг уг цуврал лекцийн энэ удаагийн зочиноор Клин Энержи ХХК, Ньюком Группын Нүүрстөрөгчийн санхүүжилтийн мэргэжилтэн Амаржаргалын Баярмаа оролцож байна.
А.Баярмаа нь Их Британийн Оксфордын их сургуульд хүрээлэн буй орчны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд Байгаль орчин, цэвэр хөгжлийн механизм болон хүлэмжийн хийн бууралтын тооцоолол, худалдаа, төслийн баримт бичгийн боловсруулалт хариуцан ажилладаг юм. Та бүхэнд энэ лекцийн сэдвээр мэдлэгээ тэлэхээс гадна А.Баярмаагийн ололт амжилтын талаар өөрийн сонирхсон асуултандаа хариулт авах боломж олдож байна.
“Уур амьсгалын өөрчлөлт ба сэргээгдэх эрчим хүч” сэдэвтэй энэ лекц нь 2013 оны 10 сарын 23-ны 16 цагт МУИС-ийн 7-р байрны 114 тоотод болно.