МУИС-ийн НШУС, АНУ-ын Йелийн их сургууль, Чикаго их сургуультай Археологийн салбарт хамтран ажиллана

Share Button

2013 оны 10 сарын 21-нд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль АНУ-ын Йелийн Их Сургууль болон Чикаго Их Сургуультай археологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний хүрээнд 2014 оноос эхлэн хоёр орны их сургуулиуд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уул, Булган аймгийн Могод сумын нутаг Мухдагийн аманд археологийн нарийвчилсан хайгуул, малтлага судалгааны ажлыг гүйцэтгэх юм.

1

Судалгааны явцад дурьдсан бүс нутгийн археологийн дурсгалын мэдээллийн санг бүрдүүлж, шинжлэх ухааны дүн шинжилгээ хийхээс гадна малтлагаас гарсан эх хэрэглэхүүнд археологи, палеоантропологи, палеозоологи, генетик, изотопийн нарийн шинжилгээ гүйцэтгэх  юм.  Мөн хоёр орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх, археологийн мэргэжлийн оюутны практик боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, орчин үеийн археологийн судалгааны аргазүйд залуу судлаач оюутнуудыг сургаж дадлагажуулахад чухал ач холбогдолтой болох юм.

2

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал доктор Г.Эрдэнэбаяр, Археологи-Антропологийн тэнхмийн эрхлэгч доктор У.Эрдэнэбат, АНУ-ын Йелийн Их сургуулийн профессор, доктор Вильям Ханичёрч, Чикаго Их Сургуулийн докторант Эмма Хайт, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор, профессор Ч.Амартүвшин нар оролцов. АНУ-ын Йелийн Их Сургууль, Чикаго Их Сургууль нь хүмүүнлэгийн ухаан, түүний дотроос Азийн археологи, урлаг судлалын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг топ 5 сургуулийн нэг юм.

3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар