“Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт Үндэсний гуравдугаар эрдэм шинжилгээний уулзалт ярилцлага нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2013 оны 11 дугаар сарын 29 нд болно. Монгол Улсын Их Сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхим тус хурлыг санаачилж, 2 жил тутамд зохион байгуулдаг билээ.
Энэхүү хурал нь цаг уурын радарын шинжлэх ухаан, технологи болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн цаг уурын радарын технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна. Мөн энэхүү хурал нь Австрийн нэрт эрдэмтэн Christian Andreas Doppler-ийн төрсөн өдрөөр хийдэг уламжлалтай. Хурал үндсэн, аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
“Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулах хорооноос сонирхож буй талууд, судлаач, мэргэжилтэнгүүдийг оролцохыг урьж байна. Бид хуралд ивээн тэтгэгчээр оролцох болон өөрийн үйл ажиллагааны танилцуулга явуулахыг сонирхогч болон хамтрагч талуудыг урьж байна.
Хураангуй ба өгүүллэг
Уулзалт, ярицлаганд оролцох илтгэлийн хураангуй болон оролцох тухайгаа товлосон хугацаанаас өмнө jambajamts@num.edu.mn э-шуудангуудаар мэдэгдэнэ үү. Өгүүллэгийг уулзалт ярилцлагын дараа зохион байгуулах хороогоор хэлэлцэж Газарзүй-Геологийн Сургуулийн ‘‘ Газарзүй’’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцид хүргүүлж хэвлэгдэнэ.
Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (илтгэгчийн доогуур зурсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж өгнө. ( Албан газрын харьяалал, e-mail хаяг).
Чухал өдрүүд
Хураангуй хүлээн авах эцсийн хугацаа – 2013 оны 11 дүгээр сар 25
Оролцох мэдэгдлийг хүлээн авах эцсийн хугацаа – 2013 оны 11 дүгээр сар 25
Өгүүллэг хүлээн авах эцсийн хугацаа – 2014 оны 1 дүгээр сар 1-аас өмнө тус тус явуулна уу
Бүртгэл – 2013 оны 11 дүгээр сар 29
Уулзалт ярилцлага болох хугацаа – 2013 оны 11 дүгээр сар 29
Хурлын хураамж: 30 000 төг
Хурлын тухай мэдээлэл авах ба ивээн тэтгэгчээр оролцохыг хүсвэл дараах э-шуудангаар хаягаар холбогдоно уу: jambajamts@num.edu.mn.
Веб хуудас: https://sites.google.com/site/mwrm2013/
МУИС.ГГС
ЦАГ УУР, УС СУДЛАЛЫН ТЭНХИМ