Шведийн Шнайдер Электрикээс хотын эрчим хүчний менежментийн байгальд ээлтэй, шилдэг санаа шалгаруулах олон улсын уралдаан зарлаж байна.
Уралдаанд оролцогчид нь:
- 2, түүнээс дээш курсийн бакалаврын оюутан
- Магистрийн оюутнууд байна.
2 түүнээс дээш хүнтэй баг бүрдүүлж оролцоно.
Багт ядаж 1 эмэгтэй гишүүн байна. Эрчим хүчний байгальд ээлтэй менежментийн санааг олж, өөрийн хотдоо хэрэгжүүлэх санаагаа Шнайдер Электрикт илгээнэ.
Уралдаанд эхний 100-д шалгарсан баг Щнайдер Электрикээс зөвлөгч багштай болох, санаагаараа видео бичлэг хийлгэх эрхтэй болно. 2014 оны долдугаар сард эхний 12-т шалгарсан баг шүүгчдийн өмнө илтгэл тавьж, видеогоо үзүүлэн, Францын Парис хотоор аялах бөгөөд нэгдүгээр байрт шалгарсан баг ДЭЛХИЙГ ТОЙРОН АЯЛАХ, ЩНАЙДЕР ЭЛЕКТРИКТ АЖИЛЛАХ ЭРХТЭЙ БОЛОХ ЮМ.
Уралдаанд оролцогчдыг 11 сарын 15 хүртэл бүртгэнэ.
Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл: http://bit.ly/15X5QGe
Твиттерээр харилцах: http://bit.ly/15X5QGe #Gogreen2014 #GGitC
Утас:+ (46) 763242692
Хаяг: Shabnam Mirzoeva
Marketing Associate
Student Competitions AB
Västra Trädgårdsgatan, 15 / 4th Floor
111 53 Stockholm, Sweden
Вэбсайт: www.studentcompetitions.com
Youtube: http://www.youtube.com/watch?v=2oi5i5csVhI
Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Хэлтэс