Япон улсын Сэншү их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахыг урьж байна

Share Button

Японы засгийн газрын тэтгэлгээр Сэншү их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцахыг урьж байна.

Нийтлэг шаардлага:

– МУИС-ийн бакалавр эсвэл магистрын өдрийн ангийн оюутан байх

– Голч дүн 3,0-ээс дээш байх

– Япон эсвэл англи хэлний албан ёсны шалгалтын оноотой байх

– Нийгмийн идэвхи, зүтгэл сайтай байх

– Уралдаан тэмцээнд оролцож байсан бол давуу тал болно.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах буюу МУИС-ийн төв байр, 219 тоотод  ирж авна уу.

 

ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар