МУИС-ийн Оюутны холбооноос өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай ажлыг нэрлэлээ

Share Button

Монгол Улсын их сургуулийн Оюутны холбооны төлөөллүүд МУИС-ийн захирал А.Галтбаяртай уулзаж өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд нэн түрүүнд анхаарч ажиллах ёстой ажлыг танилцуулж,  Оюутны оролцоо-Монгол улсын хөгжилд чуулганаар хэлэлцсэн хэлэлцүүлгийнхээ санал дүгнэлтийг танилцуулж санал бодлоо хуваалцлаа.

1-1

Уулзалтын үеэр оюутнууд бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл дутмаг мэдээллийн эх үүсвэргүй байгаагаас үүдэж ташаа мэдээлэлтэй яваад байгааг дуулгахын сацуу энэ талаарх оюутанд чиглэсэн мэдээллээр хангаж байхыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар МУИС-ийн Оюутны холбооноос өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд нэн түрүүнд хийх анхаарч ажиллах шаардлагатай ажлын жагсаалтыг гаргаснаа танилцууллаа.

2-2

Тухайлбал: 

–       Бие даан суралцах төвүүдийг өргөтгөж, оюутанд хүрч ажиллах боломжоор хангах

–       Номын сангийн тохижилт, үйлчилгээний цагийн хуваарь, оюутанд хүрсэн үйлчилгээг төгөлдөржүүлэх гэх мэт олон ургалч санааг дээрх хүсэлтэндээ тусгасан байна.

1

2

3Түүнчлэн МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс 2013 оны 11 дүгээр сарын 17-ны Олон улсын оюутны эрхийн өдөр “Оюутны оролцоо-Монгол улсын  хөгжилд” чуулганыг зохион байгуулж, тулгамдсан олон асуудал хэлэлцүүлгийг өрнүүлж 6 асуулга бүхий судалгаа явуулж дүнг гаргасан байна. Тухайлбал: МУИС-ийн бүтцийг томсгох, өөрчлөх талаар явуулсан судалгаанд 91 оюутан хамрагдсанаас 60 хувь нь зөв, 25 хувь нь буруу, 15 хувь нь мэдэхгүй гэж хариулсан судалгаа гарсан байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар