Монгол Улсын Их Сургуульд магистрант, докторантаар суралцахыг урьж байна

Share Button

MUis2МУИС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн 2-р улирлын магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2013 оны 11 сарын 27-оос 2014 оны 01 сарын 02-ний өдрүүдэд http://burtgel.num.edu.mn  хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн шалгалтыг 01-р сарын 06-наас авах ба хуваарийг http://burtgel.num.edu.mn  мөн   http://graduate.num.edu.mn   цахим хуудасаар зарлана.

Элсэлтийн бүртгэл, шалгалтын хураамж 10.000₮ төгрөгийг цахим хэлбэрээр төлнө. Та цахим хэлбэрээр төлбөр хийхдээ төгрөгийн цахим гүйлгээ хийдэг карттай байх шаардлагатай ба Төрийн банк,  Голомт банкны нэгээс цахим гүйлгээ хийх эрх бүхий PIN кодыг авсан байхыг сануулъя. Төлбөр төлсөн тохиолдолд таны бүртгэл баталгаажиж  элсэлтийн шалгалтанд орох эрхтэй болно.

Цахим хэлбэрээр бүртгүүлэхийн өмнө дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж файл хэлбэрээр бэлтгэсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
    • Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
  • Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөн магистрын  диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
    • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)

Та цахим бүртгэлд эхний бүртгэл хийгдсэний дараа Таны бүртгэлийн дугаар гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэн авч шалгалтанд орохдоо тухайн бүртгэлийн дугаараар бүртгүүлэхийг анхааруулъя.

Шалгалтын тухай болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг  http://burtgel.num.edu.mn  мөн   http://graduate.num.edu.mn   цахим хуудаснаас авч болно.

МУИС, Төгсөлтийн Дараах Сургууль

Утас:  7730-7730-1162, 1121

МУИС-ийн Магистр, Докторын сургалтын 2013-2014 оны хичээлийн жилд элсэлт авч сургалт явуулах мэргэжлийн чиглэл:

МАТЕМАТИК КОМПЬЮТЕРИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант: Алгебр, тооны онол; Геометр; Математик; Хэрэглээний математик; Математик анализ; Эдийн засаг-математик загварчлал; Мэдээллийн систем; Багш, математикийн; Статистик, хэрэглээний;  Компьютер программ хангамж

Докторант: Алгебр, тооны онол; Геометр; Магадлалын онол; Математик анализ; Математик, хэрэглээний; Компьютерийн ухаан; Багш, математикийн.

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант: Мэдээллийн технологи; Электроник автоматик; Компьютерийн сүлжээ; Менежмент, мэдээллийн технологийн;  Мультмедиа холбооны технологи.

Докторант:  Мэдээллийн технологи; Электроник автоматик;  Компьютерийн сүлжээ

 

ФИЗИК ЭЛЕКТРОНИКИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Физик;  Геофизик;  Физик- электроник;  Хэрэглээний геофизик;  Сэргээгдэх эрчим хүч; Зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн  систем, Цөмийн технологи; Багш, физикийн; Докторант:  Физик;  Геофизик; Цөмийн технологи;  Хэрэглээний геофизик;  Сэргээгдэх эрчим хүч; Зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн  систем

 

ХИМИ,  ХИМИ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:   Хими;  Эрдэс материалын хими;  Хими технологи;  Нефтийн хими;  Хүнсний хими; Байгалийн нэгдлийн хими; Нүүрсний хими;  Хүрээлэн буй орчны хими; Багш, химийн;  Нано шинжлэх ухаан

Докторант:  Эрдэс материалын хими;  Хими, Хими технологи;  Нефтийн хими;  Хүнсний хими; Байгалийн нэгдлийн хими; Нүүрсний хими;  Хүрээлэн буй орчны хими

 

БИОЛОГИ,  БИОТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Биохими;  Микробиологи; Биопроцессийн инженер; Биохимийн инженер; Амьтан судлал; Ургамал судлал; Биоорганик хими;  Молекул биологи, генетик;  Ой судлал; Экологи, байгаль хамгаалал; Биофизик; Биоинформатик;

Докторант:  Биохими;  Микробиологи; Амьтан судлал; Ургамал судлал; Биоорганик хими;  Молекул биологи, генетик;  Ой судлал; Экологи, байгаль хамгаалал; Биофизик;

 

 ГАЗАР ЗҮЙ, ГЕОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Газар зүй; Менежмент, газар зохион байгуулалтын; Байгаль хамгаалал /экологи/, хяналт үнэлгээ; Эдэлбэр газрын кадастр, зураглал;  Геологи;  Менежмент, аялал жуулчлалын; Шатах ашигт малтмалын эрэл хайгуул; Геологи, эрдэс баялгын менежмент; Цаг уурын мэдээлэл, прогноз; Хүрээлэн байгаа орчны экологи; Хот ба бүс нутгийн төлөвлөлт; Багш, газар зүй байгаль шинжлэлийн. Ус судлал. Усны менежмент

Докторант:  Газар зүй; Геологи.

 

НИЙГМИЙН  ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Археологи- Антропологи;  Боловсрол судлал, менежмент; Нийгэм соёлын антропологи; Нийгмийн ажил; Социологи;  Улс төр судлал; Түүх; Шашин судлал;  Сэтгүүл зүй;  Философи-Гүн ухаан.

Докторант:  Археологи- Антропологи;  Боловсрол судлал, менежмент;  Нийгэм соёлын антропологи;  Нийгмийн ажил;  Социологи;   Улс төр судлал; Түүх; Шашин судлал;  Сэтгүүл зүй;  Философи-Гүн ухаан.

 

МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Монгол хэл шинжлэл;  Утга зохиол судлал;  Эх бичиг судлал; Ардын урлаг судлал;

Докторант:  Монгол хэл шинжлэл;  Утга зохиол судлал;  Эх бичиг судлал; Ардын урлаг судлал.

 

ГАДААД ХЭЛ, СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Гадаад хэл шинжлэл; Гадаад хэлний орчуулга зүй; Олон улс судлал; Гадаад хэл заах арга зүй  /Хятад хэл, Япон хэл, Англи хэл, Солонгос хэл, Герман хэл, Франц хэл, Слав хэл, Орос хэл/

Докторант:  Гадаад хэл шинжлэл; Гадаад хэлний орчуулга зүй; Олон улс судлал; Гадаад хэл заах арга зүй  /Хятад хэл, Япон хэл, Англи хэл, Солонгос хэл, Герман хэл, Франц хэл, Слав хэл, Орос хэл/

 

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Олон улсын харилцаа, Олон улсын эдийн засгийн харилцаа.

Докторант: Олон улсын харилцаа, Олон улсын эдийн засгийн харилцаа.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Санхүүгийн менежмент;  Гаалийн удирдлага, Маркетинг, Бизнесийн менежмент, Олон улсын худалдаа

Магистрант: /Худалдааны сургууль/ Бизнесийн менежментийн чиглэлээр: Нягтлан бодох – Хяналт шалгалт, Худалдааны менежмент;  Зочид буудал, зоогийн газрын менежмент, Бизнесийн сэтгэл зүй

Докторант: Санхүү; Менежмент; Маркетинг; Олон улсын худалдаа.

 

ХУУЛЬ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Эрх зүй, Олон улсын эрх зүй

 

БАЙГАЛИЙН УХААНЫ БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

Магистрант:  Боловсрол судлал

Докторант: Боловсрол судлал

МУИС, Төгсөлтийн Дараах Сургууль

Утас:  7730-7730-1162, 1121

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар