Шинэ номын танилцуулга

Share Button

shine nom MUISМУИС-ийн Төв номын санд  ирсэн шинэ номын мэдээг танилцуулж байна. Та бүхэн манай номын сантай холбоотой санал хүсэлтээ:   1157 утсаар хандах эсвэл num_library@num.edu.mn хаягаар илгээнэ үү

ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ

Монгол орны цөлжилтийн атлас /Ред. Ж.Цогтбаатар, С.Хөдөлмөр. –УБ.: Адмон, 2013. -134х.

Энэхүү бүтээл нь 2008-2013 онд Швейцарийн Хөгжлийн агентлагаас  Монгол улсын засгийн газрын хүсэлтээр “Цөлжилтийг сааруулах нь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Цөлжилт, газрын доройтлын үнэлгээ, зураглал” төслийн үр дүн ажээ. Энэ атласд цөлжилт, цөлжилтийн үр дагавар, газрын доройтолыг тодорхойлогч байгаль, нийгмийн хүчин зүйл тус бүрийг нэг бүрчлэн авч үзсэн бөгөөд  хүчин зүйл тус бүрийн үнэлгээ тэдгээрийг үнэлэхэд ашигласан аргазүйг багтаажээ. Байгаль орчин хамгаалгч, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж буй албан бйагууллага, мэргэжлийн хүмүүст гарын авлага болох ажээ.

20.1я6

М-69                                                                                                              Т-16484

Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь: Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл /Ред. С.Эрдэнсүх.  –УБ.: 2013. -298х.

“Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэлд байгалийн нөхцөл, байгаль хамгаалал, нөөцийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, орчин үеийн нийгэм дэх ногоон эдийн засгийн хөгжлийн зорилт, олон улсын хамтын ажиллагааны холбогдолтой 60 гаруй илтгэлүүд орсон ба эдгээр илтгэлүүд нь орос, англи монгол хэл дээр нийтлэгджээ.  Олон улсын нэр хүндтэй эрдэмтдийн туршлага, онол аргазүйг харилцан солилцох, амьдрал үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэхэд залуу судлаачдад үнэтэй гарын авлага болох ажээ.

26.8

Н-58                                                                                                              Т-16492-16494

УРГАМАЛ БА АМЬТАН СУДЛАЛ

Монголын ургамлын улаан данс ба хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэл /Эмх. Д. Нямбаяр ба бус, Хян. Ц. Жамсран. – УБ.: МУИС, ББС, 2012. – 189 х.

    Энэхүү ажил нь Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэгээс зохион байгуулан бүтээж буй Монгол орны бүс нутгийн улаан дансны цуврал юм. Энэ нийгэмлэг нь 1826 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсын судалгаа, хамгаалал, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Зорилго нь бол амьтад, тэдгээрийн амьдрах орчныг дэлхийн хэмжээнд хамгаалах ажлыг зохион байгуулах, сурталчилахад оршдог.

28.58/1/

М-69                                                                                                             Т-15575-15577

Дэлэгням Д., Алтангэрэл Д., Андрей С. Дэлхийд нэн ховордсон хүдэр /Ред. Цэрэндагва. – УБ.: Мөнхийн үсэг, 2012. – 125 х.

    Хүдэр дэлхийн улаан номонд орсон дархан цаазтай амьтан. Монголын хүдэр нь хамгийн хүйтэн, өндөрлөг газарт амьдардаг. Түүний хүйтэн даах чадвар нь бүдүүн гэдэсний урт байгаатай шууд холбоотой. “Дэлхийд ховордсон хүдэр” хэмээх номоо үндсэн долоон бүлэгт хуваажээ.Үүнд: Монгол улсад хүдрийн гарал үүсэл, судлагдсан байдал, гаршуулалт, хүдэр хөгжсөн түүх, Монгол орны баданга хүдэр, эрхтэн тогтолцооны систем, үржлийн биологи, зан араншин, идэш, тэжээлийн онцлог, өвчлөл, заарын биологи-анагаах ухааны хэрэглээ, амьтадын феромоны тухай, гаршуулахын ач холбогдолын талаар болон Монгол улсад хүдэр судлалыг үүсгэн байгуулсан эрдэмтэн судлаачдыг оруулжээ.

28.693.36

Д-89                                    /БШУН унш-3ш/                                              Б-21759-21760

ХҮНС СУДЛАЛ

Оюунбилэг Б. Espresso Menu Book /Ред. Х. Буянтогтох. – УБ.: Tulga printing, 2008. – 157 х.

   Сүүлийн жилүүдэд манай улсад кофены бизнес эрчимтэй хөгжиж капучино, американо… зэрэг үг хэллэг хэрэглэж эхэлсэн. Өдөр ирэх тусам шинэ шинэ кофе хаус, кофе шоп нэмэгдэж байгаа нь монголчууд бид кофе хэмээх энэхүү ундаанд орж буйг илтгэж байгаа бус уу. Хэрэв энэ талаар мэдлэгээ өргөжүүлэхийг хүсвэл  хэнд ч энэ ном  таны дээд зэргийн туслагч болж чадах нь ээ.

36.992

МАЛ АЖ АХУЙ 

Рэгдэл Д., Энхтуяа Б. Бэлчээрийн монгол малын мах /Ред. Л. Лхагва., Т. Ган-Эрдэнэ. – УБ.: Соёмбо принтинг, 2012. – 295 х.

     Энэ номонд хүнс, хөдөө аж ахуйн асуудлыг бус түүний дотроос зөвхөн махны аж үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, бэлчээрийн монгол малын махны онцлог, биохимийн бүрдэл, технологийн зарим шинж чанарыг дэлгэрэнгүй өгүүлнэ.

45.2

Р-96                                   /БШУН унш-10ш/                                            Т-15661-15665

ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН

Ганзориг М. Хүйн холбоотой нутаг минь /Хян. А.Пүрэвжанцан. –УБ.: Экимто, 2006. -244х.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын 80 жилийн ойд зориулан гаргасан энэ номондАрхангай аймгийн Цэцэрлэг сумын анх байгуулагдсан түүх, сумын бүтэц, засаг захиргаа, тус сумын хувьсгалт тэмцэл, батлан хамгаалах, боловсрол соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбараас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтнүүд, зохиолч уран бүтээлчид, түүх соёлын дурсгалын талаар дэлгэрэнгүйгээр өгүүлжээ.

63.3/1/-8

Г-22                                                                                                               Б-22861

Гонгоржав У. Дундад зууны түүх: Сурах бичиг /З. Баасанжав. – УБ.: МУИС-ийн хэвлэх, 2012. – 249 х.

    Тус сурах бичигт нь Европын дундад зуун, Дорно дахины дундад зууны түүхийн асуудлыг хамруулжээ. Энэ сурах бичиг нь их, дээд сургуулийн түүхийн салбарын оюутан, магистрант, мэргэжил дээшлүүлж буй ЕБС-ийн түүхийн багш нар болон дэлхийн түүхийг сонирхогчдод зориулагдана.

63.3/0/4я73

Г-54                                     /НХШУН унш-25ш/                                         Т-15646-15650

Дашцэдэн Т. Монголын нууц товчоон: Эх бичгийн латин галиг /Хян. Ш. Чоймоо. – УБ.: Битпресс, 2009. – 222 х.

  Монголын нууц товчооны энэ галиг нь монгол хэл, утга зохиол, түүх сонирхон судлагчдад тус дөхөм болж өгөх байхаа.

63.2/1/

Д-39            /НХШУН унш-7ш/                                           Б-21753-21755

Лааган Б. Зуун дамнасан амьдралын хүрд /Хян. Ж.Болдбаатар. –УБ.: 2012. -144 х.

Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Бираагийн Лааган 1930-д оны сүүлийн хагасын хүнд түгшүүртэй үед Хөвсгөл аймагт хорвоод мэндэлжээ. Тэрээр өөрийн өвөг дээдэс, насан багын үйл явдал, эрдэм номын мөр хөөсөн он жилүүд, МУИС дүүргэж түүхч-түүхийн багш мэргэжил эзэмшсэн тухай, ажил хөдөлмөр ундарсан он жилүүд болон гэр бүлийн амьдралын тухай энэ номонд дэлгэрэнгүйгээр өгүүлжээ.

63.3/1/-8

Л-10                                     /НХШУН унш-3ш/                                         Т-16495-16496

 

Чингис хааны нэвтэрхий толь: 2 дахь хэвлэл /Хян. Х. Шагдар. – УБ.: Адмон, 2012. – 651 х.

Энэхүү нэвтэрхий тольд төр ёс, гүн ухаан, шүтлэг, эрх зүй, ХII-ХIII зууны үеийн монгол овог аймгууд, цэргийн урлаг, түүхт хүмүүс, түүхт газар нутаг, эртний дурсгал судлал, өв соёл түүх бичлэг зэрэг нэр томъёоны олон баримтийг багтаан оруулж өгчээ.

63.3/1/41я2

                       Ч-63               /НХШУН унш-2ш, Лав-1ш/                    Т-15659-15660

УГСААТАН СУДЛАЛ

Дарьганга мөнгөн урлал /Ред. Г. Мэнд-Ооёо., Л. Батчулуун., Ё. Бадарч, Орч. Саймон Вэскам Смит., О. Мөнхнаран. – ВСI, – 198 х.

Угсаатны соёлын гайхамшиг дотроос Дарьганга мөнгөн урлал, “Дарьганга хийц” маяг нь давтагдашгүй байсаар хэдэн зууныг үджээ. Монголын дорнод хээр тал, үзэсгэлэнт Адтан-Овоо, Шилийн Богд, Ганга нуур, Онгон Молцог элс тэргүүт байгалийн өвөрмөц тогтоц, энэ нутагт үеийн үед идээшин нутагласан ард түмэн олон үеийнхээ түүхэнд уран ухаан, авьяас билгэт, уран дархчуудын уламжлал нэгэн үед тасрах шахам боловч эдүгээ дахин сэргэн хөгжих үүд хаалгаа нээжээ. Тиймээс Дарьганга мөнгөн урлалын шилдэг бүтээлүүдийг музейн сан хөмрөг, цуглуулагч, хэрэглэгчдийн гар дээрээс цуглуулан гэрэл зургийн хальснаа буулган нэгэн дор цогцлоосон томоохон хэмжээний энэхүү номыг бүтэээсэн нь онцгой ач холбогдолтой болжээ.

63.5/1/

Д-38                                   /НХШУН унш-3ш/                                           Т-15654-15688

Лааган Б. Домог, түүх өгүүлэх гүзээ /Хян. М.Ганаа. –УБ.: 2010. -36х.

Өвсөн тэжээлт хэвдэг амьтны гүзээ нь хоол тэжээл хадгалах, боловсруулах сав хэдий ч тухайн амьтны дотор талыг зохицуулдаг томоохон гайхамшигтай эрхтэн. Энэ эрхтэн олон олон шинж чанар, ид шидийг агуулснаараа онцлог ажээ. Амьтны гүзээний онцлог шинж, гүзээний тухай домог, гүзээ хоол эмнэлэг сувиллын үйлчилгээнд хэрхэн нөлөөлдөг тухай энэхүү товхимолд өгүүлнэ.

63.5/1/

Л-10                                         /НХШУН унш-3ш/                                       Б-22881-22882

Монголын казах судлал: №1  /Эрх. Б.Алтангүл.  –УБ.: МУИС пресс хэвлэлийн газар, 2012. -102х.

Монгол улсад анх удаа “Казах судлал: өнгөрсөн, өнөө, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг санаачлан 2012 оны 4-р сарын 13-нд зохион байгуулжээ. Энэ удаагийн хуралд казах ард түмний түүх, зан заншил, тулгамдаж буй хэл соёлын асуудал, гарал  үүслийн домог, хүн судлалын асуудал, хэлний бодлого, казах хэлт уран зохиол, үндэсний хувцас зэрэг өргөн асуудлуудыг хамран хэлэлцсэн ба тэрхүү хэлэлцсэн илтгэлүүдийг эмхэтгэн толилуулж байна.

63.5

М-69                                                                                                             Т-16490-16491

ЭДИЙН ЗАСАГ

Төмөрбат Д. Хөрөнгө оруулалтын менежмент ба багцын онолын үндэс: Дэлхийн санхүүгийн зах зээл /Хян. Ч. Тогтохцэрэн ба бус, Бэлтгэсэн. Б. Батзориг. – УБ.: Соёмбо принтинг, 2011. – 282 х.

    Энэхүү номноос та үнэт цаасны зах зээлийн арилжаа, багц сонголт, үнэт цаасны шинжилгээ, тогтмол өгөөжтэй үнэт цаас, үнэт цаасны үүсмэл хэрэгслүүд, алтны хөрөнгө оруулалт, санхүүгийн зан төлөв, хөрөнгө оруулагчтай харилцах харилцаа гэх мэт дэлхийн санхүүгийн зах зээлд гарч буй сүүлийн үеийн чиг хандлагуудай танилцах болно.

65.262.2

Т-58                                    /НХШУН унш-7ш/                                          Т-15656-15658

Цэдэндамба Л. Монгол улсад бүс нутгуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулах онолын үндэс, аргазүй, аргачлал. –УБ.: 2004. -171х.

Энэхүү ном нь бүс нутгуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулах онол, арга зүйн нийтлэг үндэслэл., бүс нутгуудын хөгжлийн хөтөлбөрийн бүтэц, агуулгын талаарх санал., бүс нутгуудын хөгжлийн хөтөлбөрийн бүлэг, дэд бүлгүүдийг боловсруулах товч аргачлал, жишээ загвар гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэх ба энэхүү аргачлалын гол агуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Баруун бүс нутгийн хөгжлийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн хүрээлэн хамтран 2004 онд төрийн ордонд зохион байгуулсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх зарим арга зам” сэдэвт онол практикийн хурлаар авч хэлэлцүүлж байжээ.

65.04

Ц-94                                                                                                           Т-16475

УЛС ТӨР СУДЛАЛ

Ардчилсан социалист хөдөлгөөн: Түүхэн товчоон /Эмх. П.Улаанхүү ба бус. –УБ.: 2009. -211х.

Монгол оронд  ардчилсан хөдөлгөөн үүсч Ардчилсан хувьсгал ялсаны 20 жилийн ой 2009 онд тохиосон билээ. Ардчилсан хувьсгалын үйл явцад нөлөөлж байсан түүхэн баримтуудыг нэгтгэсэн энэхүү товхимолд  тэр үеийн Ардчилсан социалист хөдөлгөөний баримт бичгүүд, гишүүдийн бүртгэл жагсаалт болон тэр үеийн түүхэн зарим зургуудыг оруулж өгчээ.

66.75/1/

А-72                                                                                                              Б-22860

Нямаев О. Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-1 /Ред. Г. Энхтуяа., Ш. Гаваа. – УБ.: “БТМ” 2013. – 183 х.

    Энэхүү цуврал дээж бичигт дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний түүхэн асуудлыг авч үзэхийн зэрэгцээ эрт, дундад, өнөө гэсэн гурван цагийн сонгодог сэтгэгчдийн бүтээлүүдийг дээжлэн авч оруулж өгчээ. Уг бүтээл нь их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд, судлаачид, улс төр, эрх зүйн сэтгэлэгээний түүхийг сонирхогч хэн бүхэнд зориулагдана.

66.1/0/

О-53                                 /НХШУН унш-7ш/                                            Б-22883-22885

Толя М. Улс төр судлал: Унших бичиг /Д. Баянмөнх. – УБ.: Мөнх дардас, 2012. – 224 х.

    Энэ унших бичигт өмнө гарч байсан бүтээлүүд дээрээ дахин хянан баяжуулсны дээр зарим улс төрийн хүнд сэдвүүдийг жишээ баримтаар тайлбарлан хялбар болгож өгчээ. Энэ номыг иргэний улс төрийн боловсролд зориулсан бөгөөд их, дээд сургуулийн нийгмийн ухааны оюутнуудын улс төр судлалын хичээлд үзэх боломжтой.

66.0

Т-47                                  /НХШУН унш-3ш/                                            Б-21750-21752

 

2008-07-01.Өчигдөр, өнөөдөр, маргааш:  1-3 дэвтэр /Эрх.гарг.  Ш.Ганболд, Ц.Очгэрэл. –УБ.: Мөнхийн үсэг, 2012.

2008 оны 7-р сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэж зохион байгуулсан жагсаал цуглааны тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүрсэн, олны анхаарал татсан баримт материал, цуглаанд оролцогчид болон бусад хүмүүсийн хэлсэн үг, ярилцлагуудаас бодит үнэн гэсэн хэсгээс түүвэрлэн сонгож энэхүү 3 дэвтэр цуврал номыг хэвлүүлжээ.  Энэхүү бүтээлийн зорилго нь хэн нэгнийг яллаж буруутгах, сайшааж магтах, үнэлж дүгнэхэд биш, олны анхааруулж ярьж бичиж байгаа асуудлыг нэгтгэн цэгцэлж олон нийтэд мэдүүлэхийг зорьжээ.

66.0                1-р дэвтэр: Өчигдөр, өнөөдөр, маргааш. -422х.                  Б-22866-22870

                       2-р дэвтэр: Суралцахуй, ухаарахуй. -564х.                          Б-22871-22875

                       3-р дэвтэр: Сэрэмжлэхүй… -424х.                                         Б-22876-22880

СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ

Гадаад хэл соёл судлал: Эрдэм шинжилгээний бичиг, ГХСС. –УБ.: МУИС-ийн хэвлэх.

МУИС-ийн ГХСС-иас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бичгийн №363-т хятад хэлэнд орсон монгол үг, герман орон судлал, монгол хэлний өвөрмөц хэллэг, оньсого, япон хэлний уулын тухайт дэвсгэр нэр, францаас монгол хэлнээ орчуулсан зохиол, дээд боловсролын чанарын үнэлгээ, оюутан залуусын төлөвшил, англи хэлний нйилмэл үйл үг, багш оюутны харилцаа, ярианы хэл, хятад хүний нэр төр, хүндлэх ёс., № 387-д  Тариатын бичээс, франц хэл, монгол турк хэл, монгол хэлний нэр үг, хэлний ядуурал, хэрэглээний хэл шинжлэл, япон газар нутгийн нэр, Монголын уран зохиол, сургалтанд мэдээлэл харилцааны технологи ашиглах, солонгос соёл, суралцагчдын унших чадвар, гадаад хэлээр уншиж ойлгох, казах ёс заншил, монголчуудын зүйрлэл сэтгэлгээ, мөнгөтэй холбоотой үг хэллэгтэй холбогдолтой эрэдм шинжилгээний өгүүллүүд тус тус оржээ.

72                                                       № 363/16/. 2012. -274х.                         Т-16476-16478

Г-13                                                   № 387/17/. 2013. -285х.                          Т-16479-16481

Нямдаваа П. Бүтээлийн товчоон: Шилмэл бүтээлийн арваннэгэн боть эмхтгэл /Эмх. Т. Оюунбат ба бус, Ред. Г. Дашзэвэг. – УБ.: Интерпресс, 2007.

Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Пагважавын Нямдаваа нь 60 насныхаа босгон дээр хийж бүтээснээ, олж хуримтлуулсан мэдлэгээ, уншиж ухаарснаа нэгтгэн “Бүтээлийн товчоон” хэмээх арваннэгэн боть ном турвиж, уншигч танаа өргөн барьж байна. Эдгээр ботиудад физиолого, вирүс судлал, дархлаажуулалт, эрүүл мэндийн бодлого, нийгмийн бодлого, онкологи, генетик, гүн ухаанжсан бодрол, латин үсэг, латин хэл, орчуулгын тэмдэглэл гэж оржээ.

72

Н-98         Боть-1. Физиологи. – 217 х.                                                      Б-21786

                 Боть- 2. Вирүс судлалын удиртгал. – 453 х.                            Б-21787

                 Боть- 3. Вирүсийн экологи. – 225 х.                                         Б-21788

                 Боть 4.  Вирүст халдвар. – 708 х.                                              Б- 21789

                 Боть -5. Вирүс судлалын шинжилгээний арга. – 276 х.         Б-21790

                 Боть -6. Дархлаа, дархлаажуулалт. – 321 х.                             Б-21791

                 Боть7. Микробиологи, Биотехнологи. – 389 х.                       Б-21792

                 Боть 8. Эрүүл мэндийн бодлого, удирдлага. – 658 х.             Б-21793

                 Боть 9. Нийгмийн бодлого.  – 486 х.                                        Б-21794

                 Боть 10. Анагаах ухааны нэр томъёо. – 511 х.                         Б-21795

                 Боть 11. Лавлагаа боть. – 242 х.                                                 Б-21796

 Хайдав Ц. Бүтээлийн чуулган. 1-5 боть.  –УБ.: Соёмбо принтинг, 2013.

Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, “ШУ гавьяат зүтгэлтэн”, профессор, доктор, хүний их эмч, эм зүйч Цэндийн Хайдавын бүтээлийг 5 боть ном болгон эмхэтгэн толилуулж байна. Тэрээр хими, эм судлал, эмнэлзүй, онол үйлдлэг, сурвалж судалгааны бүтээл дагнан хийж, бусадтай хамтран 13 ном, эрдэм шинжилгээ судалгааны 100 гаруй бүтээл хэвлүүлж, 27 стандарт технологи боловсруулжээ. Энэхүү цуврал бүтээлийх нь 1-р ботид: “Монгол орны эмийн ургамал” 1962, “Монгол ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим эрдэс” 1975, “Ардын эмнэлэгт хэрэглэж байсан амьтны гаралтай эм” 1977, “Ардын эмнэлэгт хэрэглэж байсан амьтны гаралтай эм” 1982 гэсэн 4 ном., 2-р ботид: “Лекарственные растения в Монгольской медицине” 1985., 3-р ботид “Монголын анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн ургамлын нэр томъёо” 1965,  “Дорно дахины анагаах ухааны судар бичгийн тойм” 1975, “Ардын эмнэлгийн уламжлал, шинжлэх ухааны үндэслэл” 1988,  “Монгол, түвд анагаах ухаанд хэрэглэгддэг мод үрийн эмийн зүйлс” 1996., 4-р ботид: эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн товчлол, хураангуй., 5-р ботид Ц.Хайдавын намтар, ажил амьдрал, мөн түүний тухай сурвалжлага,  хөрөг тэмдэглэлүүд тус тус оржээ.

72                                                                               1-р боть. -447х.       Т-16485

Х-16                                                                           2-р боть. -503х.       Т-16486

                                                                                   3-р боть. -256х.        Т-16487

                                                                                   4-р боть. -547х.        Т-16488

                                                                                   5-р боть. -459х.        Т-16489

Эрдэм шинжилгээний бичиг: Физик №362/17/ МУИС, ФЭС, УБ.: МУИС-ийн хэвлэх, 2012. – 234 х.

МУИС-ийн ФЭС-аас гаргасан энэ удаагийн дугаарт монгол, орос, англи хэл дээр бичсэн багш нарынхаа эрдэм шинжилгээний өгүүллүүдийг толилуулж байна.

72

Э-73                            /БШУН унш-2ш, Лав-1ш/                           Т-15583-15584

Эрдэм шинжилгээний бичиг: Политологи. № 10/388/. –УБ.: МУИС-ийн хэвлэл, 2013. -218х.

МУИС-ийн НШУС-ийн улс төрийн тэнхимээс эрхлэн гаргадаг “Политологи” хэмээх энэхүү цуврал эрдэм шинжилгээний бичигт улс төрийн хөгжил, их дээд сургуулийн улс төр судлалын хичээлийн өнөөгийн байдал,  улс төрийн сургаал, бюрократ удирдлага, иргэний нийгэм, улс төрийн имиж ба маркетинг, хүний эрх, Монгол төрийн засаглалын эрх мэдлийн хуваарилалт, Монголын улс төрийн элит, ардчилалын үзэл баримтлал, парламент дахь эмэгтэйчүүд, улс төрийн нам, Хүннү, АНУ-ийн улс төрийн систем, БНСУ-ын дэглэм, улс төрийн реализмтэй холбогдолтой эрдэм шинжилгээний өгүүллүүд оржээ.

72

Э-73                                           /НХШУН унш-2, Лав-1ш/                       Т-16482-16483

БОЛОВСРОЛ СУДЛАЛ, ЗААХ АРГА ЗҮЙ

Багшлахуйн хөгжил: Цуврал номнууд. –УБ.: Содпресс, 2013.

Энэхүү сургалтын модулийг Монгол улсын засгийн газар, Японы “Жайка” байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй  “Багшлах арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулан толилуулж байгаа билээ. Энэхүү төсөл нь 2006-2009 онд хэрэгжүүлсэн “Суралцагчдын суралцахуйг дэмжих багшлах арга зүйн хөгжил” төслийн үргэлжлэл болон 2010-2013 онд хэрэгжиж байгаа бөгөөд удирдлага, менежментийн модуль болон багш бэлтгэдэг сургуулиудад зориулсан модуль хөтөлбөрүүд боловсруулагдан гарч байгаа юм. ЕБС-ийн багш нарт зориулагдсан эдгээр модулиудад нийтлэг бичигдэх үндсэн агуулгуудыг тусгасан тул хичээлийн судалгааны  арга зүйн үндэс болох ажээ. Энэхүү сургалтын модуль, хөтөлбөрийг ашиглахдаа тухайн сурхгалтад оролцогчдын өмнөх мэдлэг, мэдээллийн түвшин, онцлогт тохируулан, мөн тухайн цаг үеийнхээ мэдээ, мэдээллээр баяжуулан хэрэглэх боломжтой ажээ.

74.204

       Математикийн хичээлийн модуль.                                            Т-16453-16454

       Мэдээлэл зүйн хичээлийн модуль.                                             Т-16457-16458

       Төсөлт ажлын модуль.                                                                Т-16463-16464

       Физикийн хичээлийн модуль.                                                     Т-16451-16452

       Химийн хичээлийн модуль.                                                         Т-16455-16456

       Хичээлийн судалгаанд удирдлагын үүрэг оролцоо.                 Т-16465-16466

        Хичээлийн судалгааны арга зүйн үндэс.                                       Т-16449-16450

        Хүн байгаль хичээлийн модуль.                                                     Т-16461-16462

        Хүн орчин хичээлийн модуль.                                                         Т-16459-16460

        Багшлахуйн арга зүйн хөгжлийг дэлгэрүүлэх ажиллагааны менежмент.

                                                                                                                        Т-16467-16468

 

Хичээлийн судалгаа: Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтанд зориулсан хичээлийн хөтөлбөр. –УБ.: Содпресс, 2013. -120х.

БШУЯ, Жайка-гаас хамтран хэрэгжүүлж байгаа “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд боловсруулан энэ ном нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн бакалаврын сургалтанд зориулагдсан ба энэхүү “Хичээлийн судалгаа”-д мэргэжлийн дидактикийн хичээлийг судлаж, хамгийн багадаа нэг удаагийн багшлах дадлага хийсэн ахлах ангийн оюутанд зориулсан 2 багц цагийн хичээл оржээ.

74.58

Х-37                                    /НХШУН унш-9ш/                              Т-16469-16471

ХЭЛ ШИНЖЛЭЛ

Дашцэдэн Т. Миний монгол бичиг: Сурах бичиг /Эрх. Д. Заяабаатар., Б. Баяртуул. – УБ.: Мөнхийн үсэг, 2012. – 316 х.

    Энэхүү сурах бичигт миний монгол бичиг, монгол цэвэр бичиг, монгол таталган бичиг гэсэн гурван номыг багтаасан бөгөөд монгол бичгийн суурь дүрмийг сайтар ойлгож, багшийн гар бичмэлийн хэвийг сайн дууриалган цэвэр сайхан, хурдан таталган бичих чадварыг тогтолцоотой эзэмшүүлэх боломжийг олгож байна.

81.2М

Д-39                                   /НХШУН унш-7ш/                                           Т-15651-15653

Намуун Д., Тулга Т. Бамбар: Толь бичиг. Польш-Монгол. – Польш.: 2012. – 596 х.

    Тус толь бичиг 36000 польш үгийн орчуулгыг агуулах бөгөөд монгол орчуулгын тоо нь 210000 гаруй. Үндсэн үгийн сангаас гадна польш хэлний хамгийн түгээмэл 5000 ярианы хэллэг, түүнчлэн техникийн хэллэг, нэр, ухагдахуунууд, хими, математик, физикийн суурь хэллэгүүдийг тусгаж өгснөөрөө өдөр тутмын ерөнхий хэрэглээгээр хязгаарлагдаагүй, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаач нар, салбар бүрийн мэргэжил эзэмших гэж буй оюутан залуучуудын хэрэгцээг бүрэн хангахуйц толь бүтээжээ.

81.2Пол-4

Н-27                                                                                                              Б-21761-21763

Нямжаргал Д., Валябуу Г. Англи хэлний дүрэм: Үг зүй, Өгүүлбэр зүй /Хян. Г. Баярмаа. – УБ.: Адмон, 2012. – 330 х.

81.2Анг-2

Н-98                                  /НХШУН унш-3ш/                              Б-21732-21733

Орчуулга зүй: 2013. № 01 /Эрх. Ш.Эгшиг. –УБ.: Удам соёл, 2013. -207х.

МУИС-ийн ГХСС-ийн дэргэд “Орчуулга зүйн профессорын хамтлаг” байгуулагдсан бөгөөд энэ хамтлагаас эрхлэн “Орчуулга зүй” хэмээх сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргахаар болжээ. Энэхүү анхны дугаарт  эрдмийн хэлэлцүүлэг, оюутны орчуулгын уралдаан, эрдэм шинжилгээний орчуулга, үг бүтэх ёс, монгол бичгийн хэлний орчуулга, соёл хийгээд орчуулга, Нур Ад-диний сан, эх бичиг судлал, гэрэлт хөшөөний хадмал бичээс, толь бичиг, “Субашид”-ийн орчуулга, нэр томъёоны оноолт, ойлгох нь орчуулгын амин сүнс, герман хэлц үгийг монгол хэлнээ орчуулах тухай орчуулгын холбогдолтой өгүүллүүд оржээ.

81.2М-7

О-49                                      /НХШУН унш-6ш/                                       Т-16472-16474

Пүрэвжанцан А., Баяртуул Б. Монгол хэлний ойролцоо үгийн товч толь /Ред. Г. Буянтогтох. – УБ.: Содпресс, 2012. – 150 х.

    “Монгол хэлний ойролцоо үгийн товч толь”-ийг монгол хэл сурах, судлах хүн, ялангуяа гадаадын оюутан, мэргэжил дээшлүүлэгч, магистрант, докторант нар авч ашиглахад тун чухал ном бүтээжээ. Энэ тольд монгол толгой үгийг ойролцоо үгтэй нь зэрэгцүүлэн авч холбогдох жишээг монгол ардын аман зохиолын дээж болон уран зохиолын шилдэг бүтээлээс түүвэрлэн аваад мөн толгой үгийг англи, япон хэлээр орчуулж өгснөөрөө сурч судлах хүний хэрэгцээг хангаж өгнө.

81.2М-4

П-91                                    /НХШУН унш-7ш/                                         Т-15643-15645

Цэрэнчимэд Л. Өгүүлбэрийн утга, бүтэц, хувиргал, соёл: Эхэд суурилсан дасгал, дадлага ажлууд: Их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутан, ЕБС-ийн МХУЗ-ын багш нарт зориулав /Ред. Б. Пүрэв-Очир. – УБ.: ХҮ, 2012. – 119 х.

81.2М-2

Ц-96                                   /НХШУН унш-15ш/                            Т-15554-15558

УРАН ЗОХИОЛ

Америкийн яруу найраг: Дэлхийн шилдэг яруу найраг. Цуврал /Ред. Г. Мэнд-Ооёо. – УБ.: 2010.

    Америкийн яруу найргийн түүвэр нь монгол оюутнуудад төдийгүй яруу найраг шимтэн уншдаг хүмүүст таалагдах байх. Энэ цуврал YIII-IХ-р ботиос олон төрлийн сонголт бүхий шүлгүүдийг уншаарай. Энд Эни Брэдстритийн анхны шүлгүүдээс эхлээд 19-20 р зууны шилдгүүд болох Уолит Уитмэн, Эмли Дикинсон болон өнөө үед бүтээлээ туурвиж буй Билл Коллинз, Дэвид Лийманы шүлгүүд оржээ. Эдгээр шүлгүүд нь монгол, англи 2 хэлнээ бичигджээ.

84/7Анг/-5

А-53                    /НХШУН унш-3ш/  Цуврал- YIII. –  258 х.                  Б-21772-21773

                                                             Цуврал- IХ. – 202 х.                       Б-21774-21775

Мэнд-Ооёо Г. Гэгээнтэн: Роман. – УБ.: Мөнхийн үсэг, 2012. – 344 х.

84/1/2-44

М-96                                /НХШУН унш-3ш/                     Б-21778-21779

Сүхбаатар Дарь. Тэнгэр язгуур буюу би төгсгөлгүй… /Хян. Б. Уранчимэг.-  Migma print, 2008. – 132 х.

84/1/2-5

С-86              /НХШУН унш-3ш/                                          Б-21739-21740

Хятадын яруу найраг  /Ред. Г. Мэнд-Ооёо ба бус. – УБ.: 312 х. /Цуврал Х боть/

Монгол хэлнээ орчуулан гаргасан энэхүү эмхэтгэлдээ хятадын эрт эдүгээгийн яруу найргийн  нэрт төлөөлөл болсон Лий Бай, Дү Фү, Ван Вэй, Ай Цин, Ван Кэзяа, зэрэг яруу найрагчдын 200 орчим сод бүтээлүүдийг хамруулжээ.

84/5Хят/-5

Х-99                             /НХШУН унш-3ш/                                     Б-21776-21777

Чикако К. Хувь заяаны хэлхээ: Тууж, өгүүллэг /Орч. Г. Мумчухал., Н. Наранмандухай, Ред. Б. Нарминчимэд. – УБ.: Мөнхийн үсэг, 2010. – 216 х.

К.Чикако нь 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлжээ.1993 онд Осакагийн эмэгтэйчүүдийн утга зохиолын хүрээлэнг үүсгэн байгуулагч, тэргүүн Тонекимико багштай учирснаар, Тоня багшийн эрхлэн гаргадаг утга зохиолын сэтгүүлд  уран бүтээлээсээ гаргах болсон. Бодрол, хүмүүнлэгийн сэдэвт богино өгүүллэг голдуу бичдэг бүсгүй юм. Эдгээр өгүүллэг, туужуудаас нь япон зан, аж амьдрал хийгээд сэтгэлэгээ, оршихуйн гүн ухааны нарийн нандин зүйлийг ч олж мэднэ.

84/5Япон/-4

Ч-60                                   /НХШУН унш-3ш/                                           Б-21741-21743

ШАШИН СУДЛАЛ

Лянхуан гурамсан судар /Орч. Т. Болдбаатар.  – УБ.: Адмон, 2012. – 504 х.

Лянхуа судар нь японы шашны түүхийн тавцангаас арилгах шахсан Камакүра /1185-1333он/ хэмээх цаг үед Ничирэн хутагтан олон тооны хүнд бэрхшээлтэй тулсан ч амь үл хайрлан Шагжамүни  бурханы үнэн сэтгэл хэмээн үзэж, Лянхуа судрыг түгээн дэлгэрүүлсэн ба хожим түүний үйл хэргийг залгамжлал шавь Ничижи нь Евроази руу одоод сураггүй болсон түүх юм.

86.35

Л-97                                                                                              Т-15588

Монгол Данжуур: Дандарын тайлбар /Хян. Г. Диваасамбуу. – УБ.: Мөнхийн үсэг, 2012.

86.                               Боть -17. – 390 х.                                           Т-15589-15591

М-69                           Боть- 18. – 562 х.                                           Т-15592-15594

                             Боть- 19.- 328 х.                                             Т-15595-15597

                              Боть- 20. – 440 х.                                            Т-15598-15600

                              Боть- 21. – 372 х.                                            Т-15601-15603

                              Боть -22. –  450 х.                                            Т-15604-15606

                              Боть -23. – 1010 х.                                          Т-15607-15609

                              Боть -24. -720 х.                                              Т-15610-15612

                              Боть- 25. – 668 х.                                             Т-15613-15615

                              Боть- 26. –606 х.                                              Т-15616-15618

                               Боть- 27. – 688 х.                                              Т-15619-15621

                               Боть -28. – 542 х.                                              Т-15622-15624

                               Боть -29. – 388 х.                                              Т-15625-15627

                               Боть -30. –  294 х.                                              Т-15628-15630

                              Боть -31. – 260 х.                                              Т-15631-15633

                               Боть -32. -376 х.                                                Т-15634-15636

                              Боть -33. – 246 х.                                              Т-15637-15639

                                      Боть -34. -284 х.                                                     Т-15640-15642

ГҮН УХААН

Капур Ж.Ч. Бидний ирээдүй: Хэрэглээндээ дарлуулах уу, хүмүүн байдлаа сахих уу? /Эх бэлтгэсэн. Т.Энхтунгалаг ба бус. – УБ.: Соёмбо принтинг, 2008. – 316 х.

    Энэхүү орчуулгын бүтээлд эдүгээ хүн төрөлхтөнд тулгарчихаад байгаа эгзэгтэй, нарийн төвөгтэй асуудлуудыг олон талаас нь хөндөн авч үзжээ.

87.3

К-20                              /НХШУН унш-7ш/                                   Б-21764-21766

Оюунцэцэг П. Сайн сайхны нэвтэрхий толь. – УБ.: Бишрэлт принт, 2012. – 70 х.

    Сайн сайхныг бодож, ярьж, хийнэ гэдэг нь амьдралын утга учир юм. Өнөөдрийн нийгэмд нас ахисан эмээ, өвөө, насанд хүрсэн ээж, ааваас гадна дөнгөж уншиж бичиж сурч байгаа ач, гуч, үр хүүхдүүд ч амьдралыг ойлгож чадах чадварыг өдөр тутмынхаа амьдралаас мэдэрч, тунгаан бодож чаддаг цаг үе билээ. Хамгийн чухал нь хүн болгон өөрийнхөө сэтгэлд ёс суртахууны хүмүүжлийн үр үндэсийг суулган, цаашид цэцэглүүлэн өдөр бүрийнхээ амьдралд ашиглаж хэрэглэх асуудал юм. Энэхүү номноос сайн сайхан, ёс суртахууныг олж мэдэж аваарай.

87.77

О-68                                   /НХШУН унш-7ш/                                           Б-21756-21758

СЭТГЭЛ СУДЛАЛ

Батцэнгэл Г., Бандихүү Б. Гэр бүлийн сэтгэл судлал /Хян. П. Цэрэндондов. – УБ.: Соёмбо принтинг, 2012. – 152 х.

Монголын гэр бүлийн амьдралын тогтвортой хөгжил, чанарыг хангах, эхнэр, нөхөр, эцэг эх хүүхдийн хоорондын харилцааг сайжруулах, гэр бүлийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, гэр бүлийн сэтгэл судлалыг хөгжүүлэх асуудал тавигдаж байна. Сүүлийн жилүүдэд манай оронд сэтгэл зүйн үйлчилгээ, гэр бүлд зөвлөгөө өгөх нийгэмлэг, төв алба, шинээр байгуулагдсан ч гэр бүлийн сэтгэл судлалын мэдлэг, сурах бичиг, гарын авлага, зөвлөмж, дутагдалтай, ажиллах мэргэжилтний хэрэгцээ эрэлттэй байсаар. Тиймээс энэхүү номыг энэ чиглэлийн оюутан, судлаач багш нар, эцэг, эх, хэн сонирхсон хүмүүст зориулжээ.

88.5

Б-34                                   /НХШУН унш-3ш/                                            Б-21730-21731

Фроид С. Өдөр тутмын амьдралын психопатологи /Орч. Б. Нямгэрэл. – УБ.: Адмон, 2012. – 174 х.

С. Фроид номондоо хувийн болсон хөгжилтэй явдалууд ба бодит амьдралын жишээнүүдээс дүгнэлт гаргахдаа нэрүүд болон үгсийн дараалалын марталтууд, яриа, уншлага, бичлэгийн алдаанууд гэх мэт тухайн зүйлсийн ард халхлагдаж буй психологийн механизмуудыг хайжээ. Мөн тэрний өвчтөнүүдийн кэйсийн анализууд ба түүний хувийн туршлагтайгаа харьцуулан нормал болон нормал биш хүмүүсийн хооронд хэр ялгаа байгааг судлахыг зорьжээ. Түүний энэ ном нь хамгийн алдартай номнуудын нэгэнд тооцогддог байна.

88.3

Ф-91                                /НХШУН унш-3ш/                                       Б-21728-21729

Эрдэнэчулуун Д. Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө: Сэтгэл зүйч бэлтгэдэг их дээд сургуулийн оюутнууд, сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчид, гэр бүл судлаач, нийгмийн ажилтнуудад зориулав. – УБ.: Ган принт, 2012. – 144 х.

Жил бүр гэр бүлийг дэмжих олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж, олон төрлийн үйл ажиллагаа явагдсаар байдаг. Гэтэл өнөөдөр, гэр бүлийн салалт, хүчирхийлэл нэмэгдэж, өрх толгойлсон эмэгтэйчүүд олширч, насанд хүрээгүй хүүхдүүд гэр орноосоо дайжин тэнэмэл амьдралд татагдаж, янз бүрийн гэмт хэрэгт холбогдсон хэргийн тоо өссөөр. Иймд энэхүү номонд гэр бүлд тохиолддог нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд ашиглах сэтгэл зүйн зөвлөгөөний онол-арга зүйн асуудлуудыг оруулж өгчээ.

88.5

Э-73                                   /НХШУН унш-3ш/                                           Т-15566-15568

ОРОС ХЭЛ ДЭЭРХ НОМ

Безертинов Р.Н. Геополитика и правители татаро-монгольских империй. – Казань.: Слово, 2013. – 304 с.

    В книге освещаются заветы Чингиз-хана и то, как впоследствии его потомство выполнило другие задачи, которые привели к распаду и катастрофе его Великой империи. Основной  акцент в книге делается на систему управления. Рассматривается современное состоение тюркских и монгольских государств и проекта тэнгрианское цивилизации.

63.3

Б-39                                                                                                               С-84736

Безертинов Р.Н. Древнетюркское мировоззрение “Тэнгрианство”: Учебное пособие. – Казань.: Школа, 2006. – 164 с.

    Учебное пособие подготовлено для студентов факультета филологии, истрии, и Института востоковедения, а также для учащихся Х-ХI средних школ.

86.3я73

Б-39                                                                                                               С-84734

Безертинов Р.Н. Китай и кочевой мир /1500 лет до н.э. по 220 год н.э./. – Казань.: Слово, 2011. – 208 с.

В книге освещается история тюркских кочевых народов в противостоянии и взаимодействие с Великой китайской империей начиная с 1500 лет до н.э. по 220 год нашей эры. Основной акцент в книге делается на культурном аспекте, мировоззренческом различии народов этих двух противостоящих империи. Подобно рассматривается уклад жизни обоих народов, анализируется истории войн.

63.3

Б-39                                                                                                                С-84735

Безертинов Р.Н. Тэнгрианство-религия тюрков и монголов: Научно-популярнов издан, 2-е изд., Казань.: Слово, 2004. – 448 с.

    Влияние тюрков и монголов на ход всемирной истории общеизвестно. Но о том, какую религию они исповедовали в период своего могущества, что было основой их высокого духа, знают лишь немногие специалисты по истории. Эта книга восполняет данный пробел. Более того, она содержит не только обширный материал на эту тему, но и подробно освещает весь исторический процесс борьбы евролейских крестоносцев с народами Великой стели и рассказывает о том, кто дирижировал этой борьбой. Ясно показан механизм, обеспечивший победу крестоносцам: подмена истинных духовных ценностей тюрков и монголов на искусственные привела к краху всех государственных устоев.

86.3

Б-39                                                                                                              С- 84733

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ НОМ

Keith Jeanette. Tennessee. – New York.: McGraw Hill, 1996. – 124 p.

26.89/7USA/

K-30                                                                                      13184-13186

Vesajoki H., Pihlatie M. Pielisjoki. – 2011. – 269 p.

This book is an account of changes in the role of the Pielisjoki River along with the development of society, describing the richness and diversity of nature in the present-day river and on its bank. To make it easier to follow the narration, the place-names along the river have been marked on the map at the end of the book. We wish you pleasant reading and viewing moments with our book Pielisjoki – A Stream of Life.

26.89/4Fin/

V-53                                                                                                              10238

Kottak C. P. Anthropology: The exploration of human diversity. Tenth edition. – America.: Mc Graw Hill, 2004. – 847 p.

28.7

K-77                                                                                        13178-13180

Mongolian Red List and Conservation Action Plans of PLANTS: Part1 /Compiled by. N. Dashzeveg., B. Oyuntsetseg and R. Tungalag., Ed. by. Ts .Jamsran., Ch.Sanchir., S. Bachman., N. Soninkhishig., S. Gombobaatar., J.E. M. Baillie., Ts. Tsendeekhuu.  – UB.: Shool of Biology and biotechnology, National University of Mongolia, 2011. – 183 p.

    This book is part of the Regional Red List Series produced by the Zoological Society of London /ZSL  was founded in 1826, and is an international scientific, conservation and educational organizat lts mission is to achieve and promote the worldwide conservation of animals and their habitats. Runs London Zoo and Whipsnade Wild Animal Park, carries out scientific research through the lnsti of Zoology, and is actively involved in the field of conservation through international field conserva  programmes.

28.58/18

M-81                                                                                                              13200-13202

 

Mongolian Red List of Birds / Compiled by. S. Gombobaatar., E.M. Monks, Ed. By. R. Seidler., D. Sumiya., N. Tseveenmyadag., S. Bayarkhuu., J.E.M. Baillie., Sh. Boldbaatar., Ch. Uuganbayar.  – UB.: 2011. – 1036 p.

28.693.35/1/

M-81                                                                                        13194-13196

Summary conservation action plans for Mongolian Birds /Compiled by. S. Gombobaatar., Ed. by. H.J.Brown., D. Sumiya., N. Tseveenmyadag., Sh. Boldbaatar., J.E.M.Baillie., G. Batbayar., E.M. Monks., M. Stubbe. – UB,: 2011. – 145 p.

28.693.35

S-91                                                                                                   13197-13199

Wohlers Terry T. Applying Auto Cad 2002 Fundamentals. – New York.: McGraw Hill, 2003. – 564 p.

Applying Auto Cad 2002:  Fundamentals is a textbook for those who wish to learn how to use

Auto Cad software. Auto Cad is a computer- aided drafting and design package produced by Autodesk, Inc. For information on how to obtain Auto Cad software, contact Autodesk. This text was created using the Auto Cad 2002 software.

32.973.26-018.2

W-80                                                                                                              13175-13177

Mclntyre Lisa J. The practical skeptic core concepts in sociology: Second edition. – America.: McGraw Hill, 2002. – 257 p.

    “Mclntyre’s textbook has completely thoroughly helped me to achieve my course goals. I love teaching from this book because of its straightforward and humorous style of writing and ist  emphasis on application of concepts and critical thinking, rather than memorization. This is the first introductory sociology textbook I have encountered that is the once readable, interesting, and fun.”

60.5

M-44                                                                                                               13172-13174

Bentley Jerry H. Traditions encounters: A Global Perspective on the Past, Volume II. – New York.: 2003. – 1169 p.

63.3/0/

B-43                                                                                       13187-13189

World investment report 2013: Global value chains. Investment and trade for development. –NY.: United Nations. 2013. -236p.

The 2013 World Investment Report comes at an important moment. The international community is making a final push to achieve the Millennium Development Goals by the target date of 2015. At the same time, the United Nations is working to forge a vision for the post-2015 development agenda. Credible and objective information on foreign direct investment (FDI) can

contribute to success in these twin endeavours. This year’s World Investment Report provides an in-depth analysis, strategic development options and practical advice for policymakers and others on how to maximize the benefits and minimize the risks associated with global value chains.This is essential to ensure more inclusive growth and sustainable development.

65.268

W-83                                                                                                             13606

Configurations: Art and architecture at Stockholm university. – Akademiska Hus, Stockholm, – 2012. – 206 p.

This month sees the launch of a new book entitled “Configurations — Art and Architecture at Stockholm University”. The book details the extensive collection of art owned by the University, as well as the highly diverse architecture that characterises the University’s main campus at Frescati. The book has been produced in a collaboration between Stockholm University, the National Public Art Council and Akademiska Hus Stockholm. The photographer Jean-Baptiste Béranger has taken most of the pictures of the art works.

74.58/4Sw/

C-74                                                                                                              9668

Ferrett Sharon K. Peak performance: Success in college and beyond. – America.: McGraw Hill, 2000.

    This best-selling text presents new and returning college students with practical, hands-on methods of increasing their performance inside and outside the classroom. It helps them make the connection between their academic efforts and their job and life skills. They learn a variety of personal productivity skills related to positive work and study habits, as well as creative problem-solving, organizational, and interpersonal skills.

74.58я7

F-42                                                                                                               13181-13183

Lat inte rattor eller mal fordarva…Linnesamlingar I uppsala. Uppsala universitets jubileumsbok . With English summaries and captions. –  Uppsala Universitet, 2007. – 225 p.

    As Uppsala University celebrates the Tercentenary of the birth of Linnaeus, it is only natural to return to the traces. This book is both an inventory of the University’s Linnaeus collections and a presentation of the Linnaeus legacy as it is held in trust in Uppsala in 2007. With this publication Uppsala University thus wishes to venerate the living memory of its widely renowned alumnus.

74.58/4Sw

L-60                                                                                                               13193

Clouse Barbara Fine. Patterns for a Purpose: Third edition. – New York.: McGraw Hill, 2003. – 670 p.

    With a diverse collection of compelling selections, a strong focus on how writers combine patterns, and detailed treatment of critical reading and the writing process, Patterns for a Purpose is a rhetorical reader with a difference: a thoroughly realistic approach that emphasizes the patterns as strategies that help writers achieve their  purposes for writing – as means rather than ends.

81.2Eng-5

C-62                                                                                                             13163-13165

Collier  James L. Chipper. – New York.: Marshall Cavendish, 2001. – 207 p.

    It’s 1895 in New York City Hard times have hit, and life isn’t going to get noticeably better any time soon. Almost thirteen-year old Chipper Carey is running with the Midnight Rats kid gang just to survive. Chipper doesn’t normally like to think beyond the present. His past has been bad enough! Ma died of consumption when he was six. His short –lived stay with Aunt Millie and Uncle Bert consisted of endless beatings. He never even knew his father. What ultimately HAS to matter is reality, and without the Midnight Rats  Chipper  would have nothing. He’d starve. He’d face thrashings more serious than those inflicted by the police. Worst of all, he’d be alone.

84/7USA/-44

C-70                                                                                   13166-13168

Santrock  John W. Adolescence: Tenth edition /CD Rom/.  – New York.:  McGraw Hill, 2005. – 540 p.

    The leading text for the Adolescence Psychology course, “Adolescence, 9th edition” is the most accurate and up to date text available. Applauded by adopters as eloquently written and intelligently presented, this text bears John Santrock’s trademark balance of accurate, current content for faculty and effective pedagogy for students. Learning goals have been incorporated into this edition to help students focus on the big ideas in adolescent development. The learning goals also serve as the organizing mechanism for the chapter review.

88.8

S-20                                                                                                               13190-13192

Vitkus J. Casebook in abnormal psychology: Fifth edition. – New York.: McGraw Hill, 2004. – 238 p.

    This book was written with four primary goals. The first is to provide readers with a detailed and vivid account of the symptoms that characterize various disorders. The second is to highlight the differences in various therapeutic approaches. The third is to illustrate just how these therapeutic approaches are actually put into practice in the course of treating specific psychiatric symptoms. Readers are of course encouraged to probe the topics presented in this book in greater depth by consulting  their textbooks, consulting with faculty and clinical staff, and through the internet.

88.4

V-76                                                                                                              13169-13171

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар