Монгол улсад анх удаа багц хөтөлбөрийг Боловролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлүүллээ

Share Button

Сургалтын агуулга, чанарыг үндэсний хэмжээнд цаашилбал дэлхийн жишигт ойртуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх, боловсролын хамтын ажиллагааг идэвхижүүлэн дэмжих, тогтвортой хөгжлийг хангана хэмээн МУИС-ийн стратеги  төлөвлөгөөнд заасны дагуу Гадаад хэл соёлын сургууль нь 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын хүрээнд олон ажлыг амжилттай хийж дүгнүүлсэн. Үүний нэг тод жишээ нь тухайн сургуульд хэрэгжиж буй англи хэл шинжлэл, орос хэл шинжлэл, хятад хэл шинжлэл, япон хэл судлал, герман хэл судлал, франц хэл судлал хөтөлбөрийг гадаад хэл шинжлэл чиглэлээр , турк  судлал, солонгос судлал хөтөлбөрийг орон судлал чиглэлээр Монгол улсад анх удаа багц хөтөлбөрөөр Боловролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлүүллээ.

1

БМИҮЗ нь тус салбарын хэл шинжлэл болон орон судлалын хөтөлбөрүүдийн суралцагчдад үзүүлж буй боловсролын үйлчилгээний чанар нь сайн, тус сургуулийн эрхэм зорилго, зорилттой нэгдсэн, чанартай боловсрол олгож буйг үнэлэн чанарын баталгаажуулалт хийж цаашид хөтөлбөрийг тасралтгүй сайжруулан хөгжүүлэхэд хэрэгцээтэй санал зөвлөмжийг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хамт олонд танилцуулсан. БМИҮЗ-ийн гадаад хэл, орон судлал мэргэжлийн зөвлөлийн хурлаар тус хөтөлбөрүүд нь 2013 оны 5 дугаар сард амжилттай хэлэлцэгдэж батлагдсан бөгөөд ГХСС-ийн хамт олон 11 дугаар сарын 18-ний өдөр БМИҮЗ-ийн 15 жилийн ойн баярын хурлаар хөтөлбөрийн гэрчилгээг ёслол төгөлдөр гардан авлаа.

“МУИС 2015 он гэхэд нийт бакалалаврын хөтөлбөрийн 10 хувийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлнэ” гэсэн стратеги зорилтын хүрээнд ГХСС нь хөтөлбөрийн чанарын үнэлгээ, тогтолцоог сайжруулах, олон улсын хэмжээнд сургалтын хөтөлбөрийг нийцүүлэх үүднээс тус сургуульд хэрэгжиж буй зарим хөтөлбөрийг магадлан итгэжлүүлэх зорилтыг өмнөө тавин ажиллаж эхлээд байна.

ГХСС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар