МУИС шилдэг судлаачдаа хүлээн авч уулзлаа

Share Button

Судалгааны их сургуулиудыг эрэмблэхдээ зөвхөн Томсон Ройтерсийн мэдээллийн санг ашигладаг бөгөөд энэ жилийн 11 Нобелийн шагналтны наймыг Томсон Ройтерс өөрийн мэдээллийн сандаа тулгуурлан урьдчилан нэрлэж чадсан байна. МУИС  сүүлийн 3 жилийн хугацаанд судалгааны ажлын хамгийн нэр хүндтэй мэдээллийн сан болох Томсон Ройтерсийг төлбөртэйгээр ашиглаж байгаа билээ.

89878

2012-2013 оны хичээлийн жил (2012.09.01-2013.08.03-ны хооронд) МУИС-ийн 32 судлаач Томсон Ройтерсд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 48 бүтээл хэвлүүлсэн байна. Монголын шинжлэх ухааны ажилчдын өдрийг тохиолдуулан  МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсээс эдгээр судлаачдаа хүлээн авч уулзах уулзалтыг 2013 оны 11 сарын 27-ны өдөр Монгол-Япон төв дээр зохион байгууллаа.

Уулзалтыг нээж МУИС-ийн захирал, доктор А.Галтбаяр хэлсэн үгэндээ “МУИС 2020 он гэхэд судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байна. Мөн шинэчлэлийн засгийн газар ч өөрийн мөрийн хөтөлбөртөө судалгааг их сургуулиуд дээр түшиглэн явуулах, судалгааны их сургууль болоход нь дэмжлэг үзүүлэхээр тусгасан билээ. Өнгөрсөн хичээлийн жилд Томсон Ройтерсд бүртгэлтэй импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийн тоогоороо МУИС тэргүүлж, Монгол улсын шинжлэх ухааны ажлын гуравны нэгийг гүйцэтгэж байгаа нь манай сургууль дээр судалгааны томоохон нөөц төвлөрч байгааг харуулж байна. МУИС цаашид өөрийн судалгааны материаллаг бааз бий болгох, шинэ судалгааны чиглэл үүсгэх, судалгаанд суурилсан сургалт явуулах, судалгааны баг бүрдүүлэх, судалгааны олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, түүндээ оюутнуудыг татан оролцуулах зэргээр идэвхи санаачлагатай ажиллаж, судалгааны ажил нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдаа дэмжин ажиллах болно” гэдгийг цохон тэмдэглэв.

4

2

Өнгөрсөн хичээдийн жилд импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн бүх судлаачдад дурсгалын зүйл гардуулж, нэгдүгээр болон репринт автораар хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн Б.Баяртогтох (ББС), Б.Очирхуяг (ХХИС)  нарыг тус бүр 1,000,000 төгрөгөөр, хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн Б.Болдгив (ББС), Р.Мартин (ББС), нэгдүгээр автораар өгүүлэл хэвлүүлсэн А.Галтбаяр (МКС), Н.Пүрэвцогт (МКС), Б.Адъяасүрэн (МКС), Б.Эрдэнэбат (ЭЗС) нарыг тус бүр 500,000 төгрөгөөр шагнав. Захирал А.Галтбаяр, дэд захирал Б.Очирхуяг нар мөнгөн шагналаа МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн санд хандивлахаа илэрхийлсэн болно.

Судлаачдыг төлөөлж ББС-ийн зочин профессор П.Мартин үг  хэлэхдээ нийт судлаачдын өмнөөс энэхүү уулзалтын арга хэмжээг зохион байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд МУИС нь Монгол улсын хамгийн чухал судалгааны байгууллага гэдэг нь  тодорхой ба цаашид судалгааны чанар, дэд бүтцийг сайжруулахын тулд өнөөгийн оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр нь хангалтгүй байгаа тул Монгол улсын засгийн газраас нэмэлт санхүүжилт зайлшгүй шаардлагатай болохыг цохон тэмдэглэлээ.

3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар