Ажлын хэсэг хичээлийн байруудын зураг, өрөө тасалгааны ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийлээ

Share Button

muis-logo-bl1МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн ажлыг хэсэг 67 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн билээ. Ажлын хэсэг Байгаль, Нийгэм хүмүүнлэгийн салбар хороо, Хэрэглээний шинжлэх ухааны салбар хороо, Бизнесийн салбар хороо, Хуулийн салбар хороо, Сургалтын албыг өөрчлөн байгуулах салбар хороо болон Эдийн засаг, төсөв санхүү бүртгэлийн албыг өөрчлөн байгуулах салбар хороо, Ажлын албаны салбар хороо гэсэн 7 салбар хороонд хуваагдан ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн  салбар хороодын ажлын үйл явцын талаар танилцуулж байна.

Нэг. Байгаль, Нийгэм хүмүүнлэгийн салбар хороо нь Ерөнхий хэсэг, Байгалийн ухааны хэсэг, Нийгмийн ухааны хэсэг, Хүмүүнлэгийн ухааны хэсэгт хуваагдан  ажиллаж, 2013 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд хуралдлаа.

Ажлын хэсгүүдийн хуралдаан

Огноо Цаг Уулзалт
  

 

 

11.28

11.30 ОУХС-ийн дэд хэсэг – Нийгэм хүмүүнлэгийн ухааны ерөнхий хэсэг
14.30 ЭЗС-ийн Эдийн Засгийн ухааны тэнхим –  Нийгэм хүмүүнлэгийн ухааны ерөнхий хэсэг
15.30 МХСС-ийн Монгол хэлний тэнхим –  Нийгэм хүмүүнлэгийн ухааны ерөнхий хэсэг
16.00 Нийгмийн ухааны ажлын хэсэг –  Нийгэм хүмүүнлэгийн ухааны ерөнхий хэсэг
17.30 ГГС-ийн дэд хэсэг –  Нийгэм хүмүүнлэгийн ухааны ерөнхий хэсэг
18.30 Ерөнхий ажлын хэсгийн дүгнэлт хуралдаан
 11.29 10.00 ОУХС-ийн ажлын дэд хэсэг
16.00 ГГС-ийн ажлын дэд хэсэг
17.30 ЭЗС-ийн Эдийн засгийн ухааны тэнхим
11.30 11.00 Ерөнхий хороо, салбар хороод
15.00 Салбар хороод 

 

 

 


Хоёр. Хэрэглээний шинжлэх ухааны салбар хороо өнгөрсөн долоо хоногт 3 удаа хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаан 11 дүгээр сарын 27-ны өдөр Хичээлийн байрны дугуй танхимд болсон бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн санал бодлыг сонсжээ. Түүнчлэн 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэрэглээний шинжлэх ухааны салбар хорооны хуралдаанаар сургуулийн тэнхимийн тоо, нэрний талаар ярилцсан бол 2013 оны 11 сарын 30-ны өдрийн хуралдаанаар өмнөх хоёр өдрийн хуралдааны ажлын явцыг дүгнэн хэлэлцэж сургуулийн нэр, тэнхимийн тооны асуудалд урьдчилсан байдлаар санал нэгдсэн байна.

Гурав. Мөн өнгөрсөн 7 хоногт Бизнесийн салбар хороо, хуулийн салбар хороод 2 удаа хуралдаж бүтэц зохион байгуулалтын талаар гишүүд санал бодлоо солилцсон байна.

Дөрөв. Сургалтын албыг өөрчлөн байгуулах салбар хороо болон Эдийн засаг, төсөв санхүү, бүртгэлийн албыг өөрчлөн байгуулах салбар хороо  өнгөрсөн 7 хоногт 2 удаа хуралдаж шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн бүтэц болоод сургалтын үйл ажиллагааны шинэ зохион байгуулалт, элсэлтийн журам, төсөв, санхүүгийн талаар тус тус ярилцлаа.

Тав. Ажлын алба өнгөрсөн 7 хоногт 3 удаа хуралдаж, сургуулийн хичээлийн байруудын зураг, өрөө тасалгааны ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийсэн байна. Мөн салбар хороодын ажиллах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг зохицуулсан байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар