“Орон нутгийн хөгжлийн онол, Улс төрийн газарзүйн онол” лекц боллоо

Share Button

МУИС-ийн ГГС болон Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Газарзүйн Дээд Сургуулийн хооронд байгуулсан  хамтын ажиллагааны гэрээ ёсоор тус сургуулийн профессор Хайшан 2013 оны 12 сарын 1-5-ны хооронд хүрэлцэн ирж, газарзүйн ухааны магистрант, докторантуудад “Хүн байгалийн харилцааны онол, Дундад улсын Газарзүйн шинжлэх ухааны хөгжил, Өвөр Монголын өндөрлөгийн нутаг бэлчээрийн цөлжилтийн шалтгаан, Орон нутгийн хөгжлийн онол, Улс төрийн газарзүйн онол зэрэг сэдвээр лекц уншлаа.

1

Уригдсан судлаач эрдэмтэн маань өөрийн илтгэлээс гадна судалгааны арга зүй болон газарзүйн шинжлэх ухаанд оруулах залуу судлаачдын үүргийн талаар тэдэнтэй санал бодлоо солилцсон нь ихээхэн үр дүнтэй боллоо гэж сургалтанд оролцогчид дүгнэлээ.

Тэрээр хоёр сургуулийн оюутнуудын хамтарсан дадлага хийх боломж бүхий  Өвөр Зайсангийн хээрийн сургалтын дадлагын баазтай танилцлаа. Сургууль хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, багш оюутнуудын сургалт судалгааны ажлын үр дүнд ахиц гарна гэдэгт хоёр сургуулийн хамт олон итгэлтэй байна.

 ГГС-ийн магистр, докторын сургалтын алба, Газарзүйн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар