ГХСС-ийн Япон судлалын тэнхмийн профессор С.Долгор Япон улсын одон хүртлээ

Share Button

2013 оны 12 дугаар сар 9-ний өдөр Япон Улсын Элчин Сайдын өргөөнөө профессор С.Долгорт Япон улсын  “Мандах наран” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Профессор С.Долгор нь МУИС-ийн япон хэлний салбарын ууган мэргэжилтэн бөгөөд 1977 оноос өдгөө 36 жил япон хэлний мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж иржээ.

1

Тэрбээр өнөөгийн Япон, Монгол улсын найрсаг харилцааны тулгуур болсон япон хэлтэй олон зуун боловсон хүчин бэлтгэсний зэрэгцээ япон монгол хэлний харьцуулсан судалгаа, япон хэл заах арга зүйн чиглэлээр жинтэй судалгаа хийж, монгол хүнд зориулсан япон хэлний  сурах бичиг, гарын авлага зохиосон ба японы уран зохиолын дээжээс монгол хэлнээ хөрвүүлжээ. Мөн Монголын Япон Хэлний Багш нарын Холбооны тэргүүний хувиар Монгол дахь япон хэлний сургалтыг дэмжих өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Япон улсын засгийн газар профессор С.Долгорын Япон, Монгол хоёр орны найрамдалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн энэхүү нэр хүнд бүхий одонгоор шагнасан байна.

2

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар