ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН
Монгол Улсын Их Сургууль, Биологи, Биотехнологийн сургуулийн Ургамал судлалын тэнхим, Экологий байгаль хамгааллын тэнхим ба Швейцарийн хөгжлийн сан, Ногоон алт төсөлтэй хамтран байгалийн ургамал гэрэл зургийн уралдааныг 2013 оны 12-р сарын 7-нд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус зургийн уралдааны зорилго нь Монгол орны байгалийн ургамлын гэрэл зургийн сан үүсгэх, цаашид ном хэвлэлийн материалд шаардлага хангасан сайн зураг ашиглах зэрэгт ач холбогдолтой юм. Мөн байгалийн ургамлын гэрэл зураг авах сонирхолтой зурагчин, оюутан залуу судлаачдын чадварыг үнэлж урамшуулах нь чухал юм.
Тус гэрэл зургийн уралдаанд нийт 40 гаруй оюутан залуус, судлаач багш нарын 90 гэрэл зураг ирсэн байна. Үүнээс МУИС, ББС-ийн багш Б.Оюунцэцэг, ХААИС, Агробиологий сургуулийн магистрант Б.Чанцалдулам нарын гэрэл зураг хоёрдугаар байр, ХААИС, Экосистемийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оюунсувд, МУИС, ББС-ийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Хишигдэлгэр, МУИС, ББС-ийн багш С.Шар нар гуравдугаар байр, ШУА, Ботаникийн хүрээлэнгийн ЭША И.Түвшинтогтох, Б.Бат-Энэрэл нар тусгай байр, МУИС, ББС-ийн оюутан Т.Пунсанцогвоо, Г.Бямба-Ёндон, ХААИС, Байгалийн ухааны сургуулийн оюутан Н.Занданшагай болон тус сургуулийн багш А.Булган нар амжилттай оролцож тусгай байр эзэлсэн байна.
УРГАМЛЫН ТЭМЦЭЭН
МУИС, ББС-ийн Ургамал судлалын тэнхим нь Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ? нэртэй ургамал таньж тодорхойлох жралдаан тэмцээнийг 2 дахь жилдээ ургамал судлалын хичээл үздэг бүх их дээд сургуулиудын дунд 2013 оны 12-р сарын 7-нд зохион байгууллаа. Тус тэмцээн нь монгол оронд ургаж байгаа ургамлуудаа зөв таньж тодорхойлох, аль ч шинжээр нь тодорхойлдог болох ургамлын овог төрөл зүйлийн латин нэрийг зөв бичдэг болох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Одоогын байдлаар уг тэмцээн нь зөвхөн 200 ургамлыг таньж тодорхойлох урьдчилан бэлдэх байдлаар явагдаж байгаа ч манай тэнхим ирэх жил энэхүү тэмцээнийг дор хаяж 500 ургамлыг оруулж илүү их том цар хүрээтэйгээр олон ивээн тэтгэгчтэйгээр мөн ирэх жилийн 9-10-р сард зохион байгуулахаар одооноос төлөвлөн ажиллаж байна. Энэ жилийн тэмцээнд МУИС-ийн ББС, Газарзүй Геологийн Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, ХААИС-ийн БУС, Агробиологийн Сургууль, Экологи, технологийн сургууль, Биологийн Нөөжийн Менежментийн Сургууль, МУБИС-ийн Байгалийн Ухааны Сургууль, МОНОС Анагаах Ухааны Дээд Сургууль, Этүгэн Дээд сургууль, МУИС-ийн Улаанбаатар сургууль, Улаанбаатар Дээд сургууль зэрэг нийт 12 их дээд сургуулийн 30 гаруй баг бүртгэл өгснөөс тэмцээнд 24 баг өрсөлдлөө. Үүнээс МУИС, ББС-ийн ургамал судлалын 4-р ангийн AVENGERS баг тэргүүн байр, МУИС, ББС-ийн биотехнологийн 3,4-р ангийн BIOMIX баг 2-р байр, МУБИС, БУС-ийн GREEN WORLD баг 3-р байр, МУИС, ББС-ийн экологийн 4-р ангийн PAEONIA баг тусгай байр эзэллээ.
Тэмцээнд нийт оролцсон багууд болон зохион байгуулагчид