2013 оны 12-р сарын 02-ноос 2013 оны 12-р сарын 11-ны хооронд Нийслэл, дүүргийн өмч газрын харилцааны албадын мэргэжилтнүүдэд хотын орон зайн төлөвлөлтийн онол, газар зохион байгуулалт, газар ашиглалт, хот суурингийн инженер геологи, хотын хөрсний бохирдол, доройтол, газрын кадастрын хөгжил, газрын менежментийн шинэ парадигм зэрэг сэдвийн хүрээнд онолын болон орчин үеийн шинжлэх ухааны арга аргачлалыг газар зохион байгуулалт, газрын кадастр, хот төлөвлөлтөнд ашиглах тэдгээрийг харгалзан үзэх талаар сургалт явагдлаа. Тус сургалтанд нийслэл дүүргийн газрын харилцаа хот байгуулалт өмчийн асуудал хариуцсан 230 гаруй мэргэжилтнүүд хамрагдлаа. Энэхүү сургалт нь 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон явагддаг тус тэнхимийн мэргэжлийн сургалтын 3 дахь удаагийн хөтөлбөр юм.
Хот төлөвлөлт Газар зохион байгуулалтын тэнхим нь “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар”, “Нийслэлийн Өмч Газрын Харилцааны Газар”-тай мэргэжилтнүүдийг чадавхижуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх хүрээнд хамтран ажиллахаас гадна хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг хамтран боловсруулалцаж Монгол Улсад 2013 оноос хэрэгжиж эхлэж буй зуслангийн газрын өмчлөл гэрээт ажилд хамтран гүйцэтгэгчээр ажиллаж профессор Г.Пүрэвцэрэнгийн нэрэмжит “Газар төлөвлөлт, зураглалын лаборатор”-ийг дээрх ажлын санхүүжилтээр өөрсдийн хөрөнгөөр байгуулж байна.