МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн Түрэг судлалын тэнхимийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Руни бичгийг тайлж уншсаны 120 жилийн ойд зориулсан “Түрэг хэлний өдөрлөг”, “Түрэг судлал” сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний хурлыг энэ жил Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Энэ арга хэмжээний хүрээнд 2013 оны 12-р сарын 10-ны өдөр Монголын Үндэсний түүхийн музейд “Түрэг судлал” сэдэвт үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд нээлтийн ёслолд МУИС-ийн ректор А.Галтбаяр, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нарын албаны хүмүүс оролцжээ. Оюутан залууст турк хэл, Туркийн утга зохиол, соёл урлаг, түүх болон ёс заншлыг танилцуулах зорилго бүхий энэхүү арга хэмжээ таван өдөр үргэлжиллээ.
“Руни бичгийг уншиж тайлсны 120 жилийн ой”-г тохиолдуулан “Түрэг судлал” сэдэвт, оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны Баасан гарагт МУИС-ийн ГХСС-ийн Түрэг судлалын тэнхимээс зохион байгуулсан бөгөөд нийт их дээд сургууль, коллежийн оюутан залуус идэвхтэй оролцлоо.
Тус хуралд нийт 11 илтгэл хэлэлцэгдсэнээс:
Тэргүүн байрт МУИС-ийн ГХСС-ийн Түрэг судлалын 4-р ангийн оюутан Т.Загарпэрэнлэй “Хотгор хагийн рүни бичээс” сэдэвт илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж,
Дэд байрт МУИС-ийн ГХСС-ийн Түрэг судлалын 3-р ангийн оюутан Э.Ариунзаяа “Эртний түрэг бичгийн дурсгал дахь “Морин жил”” сэдэвт илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж,
Гутгаар байрт МУИС-ийн ГХСС-ийн Түрэг судлалын 4-р ангийн оюутан Н.Пүрэвдорж “Хар ямаатын хүн чулууны дүрслэлийн тухай” сэдэвт илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж,
Тусгай байрт оюутан МУБИС-ийн, ТНУС-ийн, ТНС-ийн 3-р ангийн оюутан Г.Намсрай “Эртний түрэгийн “Кут” цол Монголын “Хотгойд” нэртэй холбогдох нь” сэдэвт илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж,
Тусгай байрт МУИС-ийн ГХСС-ийн Түрэг судлалын тэнхимийн Араб судлалын ангийн 3-р ангийн оюутан А.Гулжамила “Монгол, Арабын ардын хөгжмийн зэмсгийг харьцуулах нь” сэдэвт илтгэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээжээр шагнууллаа. Мөн оролцсон оюутан тус бүр судалгаа, шинжилгээний номын дээжээр шагнууллаа.
Шагналыг БНТУ-ын Элчин сайд Мурат Карагөз, МУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал, МУ-ын Гадаад Харилцааны яамны Европ, Ойрхи дорнодын газрын дэд захирал Булган, МУИС, ГХСС-ийн Сургалтын албаны эрхлэгч Ж.Баярмаа нар гадуулан өглөө.
Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон оюутнууддаа сурлага, эрдэм шинжилгээний ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
МУИС, ГХСС, Түрэг судлалын тэнхим