МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Очирхуягийн хүсэлтийг харгалзан 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, Социологи, нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч, доктор О.Мөнхбатыг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс Сургалт эрхэлсэн дэд захирлаар томиллоо.
Бакалаврын сургалтын албаны эрхлэгч Г.Цагаач ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан тул үүрэгт ажлаас 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс чөлөөлж, Менежментийн тэнхмийн профессор, доктор Ч.Ундрамыг Бакалаврын сургалтын албаны эрхлэгчээр 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар боллоо.