Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасныг гардуулан өглөө. Эрдэм номын буяныг дэлгэрүүлэх үйлсэд үнэлж барашгүй хувь оруулж яваа эрдэмтэн багш нарын гэгээн үйлсийг төр засаг үнэлж буйн нь энэ юм.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:
- С.Дамдинсүрэн Биологи, Биотехнологийн сургуулийн профессор
- Я.Отгонсүрэн Эдийн засгийн сургуулийн зөвлөх профессор
- Б.Сайнжаргал Эдийн засгийн сургуулийн зөвлөх профессор
Хөдөлмөрийн хүндэт медаль:
- Д.Оюун Байгаль-Эх лицей ахлах сургуулийн заах арга зүйч багш
Соёлын тэргүүний ажилтан:
- Б.Эрдэнэбаяр МУИС-ийн Төв номын сангийн ахлах номын санч
- У.Гэрэлтуяа МУИС-ийн Төв номын сангийн ахлах номын санч нарын хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль олголоо.
Эрдэмтэн багш нартаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж айлчлан ирж буй 2014 онд амжилт бүтээл арвин баялаг, аз хиймориор дүүрэн жаргалтай явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.