2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлосон Эрдмийн зөвлөлийн ээлжит хурлыг МУИС-ийн Дүрэм шинэчлэн боловсруулах ажлын хэсгээс Дүрмийн шинэчилсэн хувилбар боловсруулж Эрдмийн зөвлөлийн хороодоор хэлэлцүүлэхэд бэлэн болгох хүртэл хугацаагаар хойшлуулав.
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьят үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэж байх шийдвэр гаргасны дагуу Боловсол шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн чиглэлийг үндэслэн Багш нарын баярыг тохиолдуулан олгож ирсэн МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэв.
Эрдмийн зөвлөлийн Тэргүүлэгчид