HORIZON 2020- Багш, судлаачдад

Share Button

horizon2020

Мэри Склодовска Куригаас Биотехнологийн чиглэлээр судалгаа хийж буй судлаачдын ажлыг санхүүжүүлэх хөтөлбөр зарлаж байна.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2014 оны 3 сарын 12, хоёрдугаар шат: 2014 оны 6 дугаар сарын 26

Ажлыг санхүүжүүлэх төсөв: 47,900,000 евро

Гол чиглэл: аж үйлдвэрийн манлайлал

http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/opportunities/h2020/calls/h2020-leit-bio-2014-1.html#tab1 линкээр орж хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Европын холбооны санаачилсан судалгаа, инновацийн төслийн санхүүжилт хайх HORIZON 2020 хөтөлбөрийн тухай мэдээлэл

HORIZON 2020 нь 2014 оноос эхэлсэн шинэ хөтөлбөр бөгөөд багш, судлаачид өөрсдийн хийх гэж байгаа судалгааны ажлынхаа төсөв, санхүүжилтийг хайж олоход хэрэгтэй хөтөлбөр юм. 2020 он хүртэл үргэлжлэх энэ хөтөлбөрөөр нийт 70 тэрбум еврог эргэлдүүлэхээр төлөвлөсөн.  Энэ хөтөлбөрт бүртгүүлээгүй иргэд вэбсайтаас нь:

  • Санхүүжилт хайх
  • Санхүүжилтийн зөвлөмжтэй танилцах, хууль зүйн баримт материал татах
  • Байгууллагаа бүртгэлтэй эсэхийг нь шалгах
  • Тусламж үзүүлэх үйлчилгээний албатай харилцах, түгээмэл ирдэг асуултыг унших эрхтэй.

Бүртгүүлсэн иргэд түүнчлэн:

  • Саналаа баталгаажуулах
  • Олсон тэтгэлэгтээ гарын үсэг зурах
  • Өөрийн хийсэн хөтөлбөр, төслөө зохицуулах боломжтой.
  • МУИС энэ хөтөлбөрт бүртгэлтэй болсон тул багш судлаачид та бүхэн энэ хөтөлбөрийг өргөнөөр ашиглана уу.

Хөтөлбөрийн зарлалын төлөвлөгөөний талаар:

http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/opportunities/h2020/index.html линкээр орж үзээрэй.

Эрдэм Шинжилгээ, Инновацийн хэлтэс, Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар