Монгол Улсын их сургууль, “Таван толгой” ХК 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэл хамтран ажиллахаар боллоо. Санамж бичигт МУИС-ийн захирал Д-р А.Галтбаяр, “Таван толгой” ХК-ний гүйцэтгэх захирал Р.Сэддорж нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд МУИС ба “Таван толгой” ХК-ний хооронд эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалт, технологи дамжуулалт, сургалтуудыг хамтран зохион байгуулах бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллахаар болоод байна. Үүнд:
- “Таван толгой” ХК, МУИС нь харилцан бие биеийн эрх ашиг сонирхол, бие даасан байдлыг хүндэтгэн, эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалт, технологи дамжуулал, сургалтын дэвшилтэт боломжуудыг хамтран нэвтрүүлэхийн төлөө эрмэлзэж ажиллана.
- Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана
2.1 Хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, шинэ технологи хөгжүүлэх
2.2 Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон технологийг турших, зүгшрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлж төсөл хэрэгжүүлэх
2.3 Гадаад улсын дэвшилтэт технологийг нутагшуулах
2.4 Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт явуулах
- 3. МУИС нь “Таван толгой” ХК-иас захиалга өгсөний дагуу тусгай хөтөлбөр боловсруулж, компанийн ажилтнуудад зориулсан сургалт, зөвлөгөөг зохион байгуулж болно.
Дээр дурьдсан чиглэлээр хамтын ажиллагаа хэрэгжих бөгөөд талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог нэмэгдүүлэхийн төлөө санал санаачлагатай ажиллахаар болоод байна. Хоёр талын хамтын ажиллагаа 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэл хэрэгжих юм.