Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй

Share Button

1XVII жарны “Ялгуусан” хэмээх модон “Морин” жилийн хаврын тэргүүн сарын шинийн мэндийг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист оршин суугаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчууддаа, Монгол Улсын Их Сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчиддаа дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, ахас ихэсээ хүндэтгэн сайхан шинэлэхийн ерөөл өргөе.

Эргэх дөрвөн цагийн аясыг тольдон амьдрал ахуйгаа тэтгэсээр ирсэн монголын ард түмний уламжлалт их баяраараа Монголчууд бид ёс уламжлалаа дээдлэн, азай буурлуудаа хүндэтгэж, сайн үйл, сайхан ерөөл билэгдлээр ирж буй жилээ угтдаг эртний сайхан заншилтай  ард түмэн билээ.

Халаагаа өгч буй могой жил Монгол Улсын Их Сургуулийн хувьд их өөрчлөлт шинэчлэлийн жил болж өнгөрлөө. Бидний хийж буй өөрчлөлт Монголын нийгэм, бидний ирээдүй болсон оюутан залууст үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаа  бөгөөд цаашид ч амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчилсан өрнүүн ажлын жил байх болно. Морилон ирж буй Морь жилдээ тодорхой зорилго тавьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхний ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг байх болтугай.

XVII жарны “Ялгуусан” хэмээгч модон “Морин”  жилд өрх бүр эрүүл энх байж, ажил хөдөлмөр нь амжилт, бүтээлээр арвин, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй  МУИС-ийн захирал Д-р А.Галтбаяр

tsagaan_sar_copy

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар