Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
Магистр -(2014.09.01-2017.08.31): 1 жилийн солонгос хэлний курс + Магистрын 2 жилийн хөтөлбөр
Доктор – (2014.09.01-2018.08.31): 1 жилийн солонгос хэлний курс + Докторын 3 жилийн хөтөлбөр
Солонгос хэлний курсыг дүүргэсний дараа тэтгэлэгийн хугацааг (магистр-2 жил/ доктор-3 жил) сунгах боломжгүй гэдгийг анхаарна уу.
Тэтгэлэгт хамрагдахад тавигдах шаардлага:
- БНСУ-ын иргэншилтэй бол хөтөлбөрт хамрагдахгүй
- Өргөдөл мэдүүлэгч нь хөтөлбөрийн үргэлжлэх хугацааны турш эрүүл мэндийн бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх шаардлагатай
- Өргөдөл мэдүүлэгч нь өргөдлийн маягтд тусгасан хувь хүний эрүүл мэндийн талаарх мэдээлэл (Personal medical assessment)-ийг бүрдүүлнэ
- Дээрх нөхцлийг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөдөл мэдүүлж болно
- Жирэмсэн хүн өргөдөл мэдүүлж болохгүй
- Өргөдөл мэдүүлэгч нь 2014 оны 9 сарын 1-ний байдлаар 40-өөс доош настай байна (1974 оны 9 сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн байх)
- 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Бакалавр болон Магистрийн зэргийн дипломтой байна
- Өмнө нь Солонгосын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын зэрэг болон солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцаж байсан иргэд хөтөлбөрт өргөдөл мэдүүлэх эрхгүй.
- Магистрын хөтөлбөрт өргөдөл мэдүүлж буй иргэн бакалаврын зэргийн дипломтой байх, докторын хөтөлбөрт өргөдөл мэдүүлж буй иргэн магистрын зэргийн дипломтой байх шаардлагатай.
- 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд бакалаврын болон магистрын зэргийн диплом авах бол тухайн хөтөлбөрт хамрагдсан баталгаа болон диплом авах нь үнэн гэсэн батламжийг өргөдлийн материалд хавсаргаж ирүүлэх бөгөөд 8 дугаар сарын 31-нээс өмнө NIIED (National Institute for International Education)- рүү илгээнэ.
- Өргөдөл мэдүүлэгчийн дүнгийн дундаж хамгийн багаар 2.64 эсвэл 80% байна. Дундаж дүн энэ хэмжээнээс бага байвал өргөдөл мэдүүлэх эрхгүй
- Солонгос болон англи хэлний чадвартай өргөдөл мэдүүлэгчид давуу эрхтэй
- Байгалын ухааны болон технологийн салбарын хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчид давуу эрхтэй
- Хөгжиж буй орны сургуулийн профессорт давуу эрх олгогдоно
Тэтгэлэгийн хэмжээ
– Ирэх, очих онгоцны тийз / БНСУ-д одоогоор амьдарч ажиллаж байгаа иргэдэд очих тийзийн төлбөр олгогдохгүй/
– Дотоодын тээврийн зардал болон Солонгос руу ирж очих тээврийн даатгалын зардал олгогдохгүй
– Сарын тэтгэлэг – 900 000 вон
– Судалгааны ажлын тэтгэлэг /семестр тутамд/ – хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны оюутнуудад- 210 000 вон, байгалын ухааны болон механикийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад 240 000 вон
– Тохижих мөнгө- 200 000 вон /БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдэд олгогдохгүй/
– Хэлний бэлтгэлийн төлбөр- бүрэн чөлөөлөгдөнө
– Сургалтын төлбөр: NIIED-ээс хариуцаж төлнө
– Диссертаци хэвлүүлэх төлбөр- 500 000 – 800 000 вон
– Эрүүл мэндийн даатгал – 200 000 вон /сар тутам/
– Солонгос хэлний TOPIK 5 болон 6 түвшний мэдлэгтэй оюутнуудад сар бүр 100 000 вон олгогдоно.
Бүрдүүлэх материал
Доорх материалыг 2014 оны 3 дугаар сарын 15-ны дотор Монгол Улсын их сургуулийн хичэээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөө буюу Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Хэлтэст бүрдүүлж өгнө үү. ГХХАХ нь материалыг Жэжүгийн үндэсний их сургууль руу илгээх болно.
Утас: 317050
Англи болон Солонгос хэлээс бусад хэл дээрх материалыг англи эсвэл солонгос хэл рүү хөрвүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Бүрдүүлэх материалын жагсаалт |
Магистр |
Доктор |
Хувийн мэдээлэл / Personal Data |
o |
o |
Өөрийн таницуулга/ Self-Introduction |
o |
o |
Суралцах төлөвлөгөө/Study plan |
o |
o |
Санал болгогчийн захиа /Recommendation letter |
o |
o |
Тангарагийн захиа/Pledge |
o |
o |
Хувь хүний эрүүл мэндийн талаарх мэдээлэл/Personal medical assessment |
o |
o |
Бакалаврын зэргийн диплом |
o |
o |
Бакалаврын зэргийн дүнгийн жагсаалт |
o |
o |
Магистрын зэргийн диплом |
– |
o |
Магистрын зэргийн дүнгийн жагсаалт |
– |
o |
ТОPIK-ийн оноо- хэрвээ байгаа бол /эх хувь/- |
D |
D |
TOEFL/IELTS –ийн оноо- хэрвээ байгаа бол /эх хувь/ |
D |
D |
Хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт- хэрвээ байгаа бол |
D |
D |
Шагнал- хэрвээ байгаа бол |
D |
D |
Паспортын хуулбар /сонгогдсоны дараа ирүүлж болно/ |
o |
o |
Өргөдөл мэдүүлэгчийн өөрийн болон эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, өөрийн төрсний гэрчилгээ, иргэншлээс хассан талаарх мэдээлэл |
o |
o |
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг англи хэл дээр http://www.studyinkorea.go.kr/en/cop/bbs/JobBoard/selectBoardArticle.do линкээр орж авна уу.
Хэрэгтэй материалын маягтыг (pledge, study plan, self introduction, recommendation letter, medical assessment, personal data) эндээс татаж авна уу
Жэжүгийн үндэсний их сургуулийн талаарх мэдээллийг http://www.jejunu.ac.kr/_html/eng/main.jsp линкээр орж авна уу.
Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Хэлтэс