1.Тавих шаардлага, болзлын хураангуй
Япон хэл, соёл судлаач оюутан:
· Монгол Улсын иргэн байх,
· 1984.4. 2-ноос 1996.4.1-ний хооронд төрсөн байх,
· Монгол улсын их, дээд сургуульд япон хэл, соёлыг үндсэн мэргэжил болгон суралцаж байгаа 2, 3 дугаар курсын оюутан (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэшлийн хүрээнд япон хэл үзэж байгаа бол өгөх боломжгүй)
· Урьд нь Япон улсын засгийн газрын тэтгэлгийг авч байсан оюутны хувьд нутагтаа буцаж ирээд 3-аас дээш жил болсон байх (2014 оны 10-р сарын 1-ний байдлаар)
· Японы их дээд сургуулийнхаа шугмаар тус хөтөлбөрт нэр дэвшиж байгаа оюутан тус ЭСЯ-ны шалгалтанд оролцох боломжгүй. Хэрэв давхар шалгалт өгсөн нь илэрвэл аль аль шалгалтаас чөлөөлнө. Шалгалтандаа тэнцсэн ч хүчингүйд тооцох тул анхаарна уу.
Багшийн мэргэжил дээшлүүлэлт:
· Монгол Улсын иргэн байх,
· 1979.4.2-ны өдрөөс хойш төрсөн байх,
· Их, дээд сургууль, багшийн сургууль төгссөн байх
· ЕБС-д одоо багшилж байгаа, 2014.4.1-ний байдлаар 5-аас дээш жил багшилсан туршлагатай байх (Их, дээд сургуулийн багш, ЕБС-ийн удирдах ажилтан, япон хэлнээс бусад гадаад хэлний багш оролцох боломжгүй)
· Урьд нь Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол 2014.10.1-ний байдлаар, эргэж ирснээс хойш 3-аас дээш жил багшилсан байх
2. Хөтөлбөрийн тухай тайлбар: 2 сарын 17, 18-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Японы төв дээр болно.
3. Бүртгэл: 2 сарын 17-21-ний өдрүүдэд 13:00- 17:00 цагийн хооронд Монгол-Японы төв дээр болно.
4. Бүрдүүлэх бичиг баримт
Оюутнууд:
-Сургуулийн тодорхойлолт (Суралцаж буй курс, элссэн он)
-Сурлагын дэвтэр
-Иргэний үнэмлэх
-Сүүлийн 3 сарын дотор авахуулсан нэг ижил 3х4 цээж зураг 2ш
Багш нар:
-Ажлын газрын тодорхойлолт (5-аас дээш жил ажиллаж буйг баталсан)
-Төгссөн их сургуулийн диплом, сертификат
-Нийгмийн даатгалын дэвтэр
-Иргэний үнэмлэх
-Сүүлийн 3 сарын дотор авахуулсан нэг ижил 3х4 цээж зураг 2ш
5. Шалгалт
(I) Бичгийн шалгалт
– Оюутан : япон хэл
– Багш: англи хэл, япон хэл
(II) Бичгийн шалгалтын хугацаа: 3 сарын 9-ний өдөр
(III) Бичгийн шалгалтын байр: Монгол-Японы төв, МУИС-ийн 2 дугаар байр.
(IV) Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 3 сарын сүүлчээр ярилцлагын шалгалт авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс лавлана уу.
Утас: 320-777
Оюутанд үйлчлэх төв