БНСУ-ын засгийн газраас зарласан магистр, докторын 2014 оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

koreaСолонгосын дээд боловсролыг найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай орнуудын оюутнуудад хүргэж, сургуулиудын оюутан солилцоог дэмжих зорилготой Солонгосын засгийн газрын 2014 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Энэ хөтөлбөрт БНСУ-ын:

  1. Ajou University,
  2. Chonbuk Nat’l University,
  3. Chonnam Nat’l University,
  4. Chung-Ang University,
  5. Chungbuk Nat’l University,
  6. Chungnam Nat’l University,
  7. Daegu University,
  8. Daejeon University,
  9. Donga University,
  10.  Dongguk University,
  11. Dongseo University,
  12. Ewha Womans University,
  13. Gangneung-Wonju National University,
  14.  Gyeongsang Nat’l University,
  15. Hallym University,
  16. Handong Global University,
  17. Hankuk University of Foreign Studies,
  18. Hannam University,
  19. Hanyang University,
  20. Hongik University,
  21. Inha University,
  22. Inje University,
  23. Jeju National University,
  24. Jeonju University,
  25. Korea Advanced Institute of Science and Technology,
  26.  Kangwon Nat’l University,
  27.  KDI School of Public Policy and Management,
  28. Keimyung University,
  29.  Kongju Nat’l University,
  30. Konkuk University,
  31. Kookmin University,
  32.  Korea University,
  33.  Korea University of Technology and Education,
  34. Kumoh Nat’l Institute of Technology,
  35. Kyonggi University,
  36. Kyunghee University,
  37. Kyungpook Nat’l University,
  38. Kyungsung university,
  39. Myongji university,
  40. Pai Chai University,
  41. Pohang University of Science and Technology,
  42. Pukyong Nat’l University,
  43. Pusan Nat’l University,
  44. Seoul Nat’l University of Science and Technology,
  45. Seoul Nat’l University,
  46. Sogang University,
  47. Sookmyung Women’s University,
  48. SoonChunHyang University,
  49. Soongsil University,
  50. Sunchon National University,
  51. Sungkyunkwan University,
  52.  Sunmoon University,
  53. The Graduate School of Korean Studies in the Academy of Korean Studies,
  54. Ulsan National Institute of Science and Technology,
  55. University of Science & Technology,
  56. University Of Seoul,
  57. University of Ulsan,
  58. Woosong University,
  59. Yeungnam University,
  60. Yonsei University  их сургуулиуд оролцож байна.

Суралцах чиглэлийнхээ талаар мэдээллийг GKS вэбсайтын  www.studyinkorea.go.kr –н university information хэсгээс авна уу.

ЖИЧ: Энэ хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан монгол улсын иргэн бүр хамрагдах боломжтой. 

Бүртгүүлэгчийн материал шалгаруулалт:

  1. Бүртгүүлэгчийн материалыг Солонгосын элчин сайдын яам/ квоттой их сургууль сонгож илгээнэ.
  2. Сонгосон материалаас NIEED-ийн шалгаруулах зөвлөл сонгоно.
  3. NIEED-ийн сонгосон материалыг бүртгүүлэгчийн сурах гэж байгаа их сургууль зөвшөөрөх хэрэгтэй.

Тэтгэлгийн хугацаа:

Магистр: 2014 оны 9 сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 сарын 31 (хэлний бэлтгэл 1 жил+  магистрийн сургалт 2 жил)

Доктор: 2014 оны 9 сарын 1-нээс 2018 оны 8 сарын 31 (хэлний бэлтгэл 1 жил+ докторын сургалт 2 жил)

TOPIK-ийн 5 –аас дээш оноотой оюутан хэлний бэлтгэлд суухгүй, магистр 2 жил, доктор 3 жилийн хугацаанд сурна. 2014 оны 9 сарын 1-нээс эхлэн хичээлдээ сууна.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд Солонгос улсад удаан хугацаанд амьдрах чадвартай.

Эрүүл мэндийн тодорхойлолтоо бүртгүүлэгч материалаа бүрдүүлэхдээ бичиж, эмнэлгийн үзлэгийг NIEED дээр сонгосны дараа хийнэ.

Солонгост их сургуульд өмнө нь элсэж орсон иргэн үүнд материалаа өгөхгүй.

Магистрийн хөтөлбөрт бүртгүүлж байгаа иргэд бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх.

Докторын хөтөлбөрт бүртгүүлж буй иргэн магистр, түүнээс дээш зэрэгтэй байх (2014 оны 8 сарын 31-ээс өмнө бакалавр, магистрийн зэрэг авах оюутан их сургуулийн дипломоо 2014 оны 8 сарын 31-нээс өмнө авна гэсэн батламж бүрдүүлнэ. NIEED рүү тухайн өдрөөс өмнө жинхэнэ бакалавр, магистрийн дипломоо илгээнэ.)

Бүртгүүлэгчийн голч оноо 80-аас дээш байна.

Дараах бүртгүүлэгчид давуу талтай:

  • Солонгос эсвэл англи хэлний мэдлэгтэй бол
  • Байгалийн шинжлэх ухаан болон технологи, програмчлалын чиглэлээр суралцдаг бол
  • Хөгжиж буй орны их сургуулийн профессор бол.

Тэтгэлэгт:

Ирэх, буцах онгоцны билет

Сар тутмын тэтгэлэг- 900.000 вон

Судалгааны тэтгэлэг: хүмүүнлэг, нийгмийн салбарын судлаач 210.000 вон, байгаль, механикийн шинжлэх ухааны салбарын судлаач 240.000 вон (семестр бүрт)

Оршин суух, тохижилтонд зориулсан тэтгэлэг: 200.000 вон

Хэлний бэлтгэл: бүх зардал

Сургалтын төлбөр: NIEED- ээс даана.

Диссертаци хэвлүүлэх зардал: 500.000- 800.000 вон

Эрүүл мэндийн даатгал: 20.000 вон (сар тутам)

TOPIK-ийн 5-аас дээш оноотой оюутан 100.000 вон (сар тутам) авна.

Бүрдүүлэх материал:

1 хувийг дугтуйтай, 3 хувийг нэмэлтээр бэлтгэх.

Англи эсвэл Солонгос хэл дээр бүх баримтууд байна.

Өөрийн их сургууль/ нотариатаар баталгаажуулсан байна.

Бүрдүүлэх материал

Магистр

Доктор

Хувийн мэдээлэл Personal Data (Attachment #1)

Танилцуулга/ Self-Introduction (Attachment #2)

Сурах төлөвлөгөө/ Study Plan (Attachment #3)

Багшийн тодорхойлолт/ Letter of Recommendation (1) (Attachment #4)

Тангарагын захиа/  Pledge (Attachment #5)

Бүртгүүлэгчийн эрүүл мэндийн мэдээлэл/Personal Medical Assessment (Attachment #6)

Бакалаврын диплом

Бакалаврын дүнгийн тодорхойлолт

Магистрын диплом

Магистрийн дүнгийн тодорхойлолт

TOPIK –ийн онооны батламж (эх хувь)

TOEFL эсвэл IELTS-ийн онооны батламжийн (эх хувь)

      Хэвлүүлсэн бүтээл

Шагнал

Паспортын хуулбар

Бүртгүүлэгч, түүний эцэг эхийн иргэний харъяаллын батламж,  төрсний гэрчилгээ, иргэншлээс хассан мэдээлэл.

      Үрчлүүлсний гэрчилгээ(*Солонгос гаралтай хүмүүст)

○- тийм

– – үгүй

△- хэрэв байгаа бол/ бүртгүүлэгчээсээ хамаарна

Анхаарах зүйлс:

Баримтууд эх хувилбараар байна.

Илгээсэн материалыг буцаахгүй

Материал бүрэн зөв байна

Элчин сайдын яам, их сургуульд бүрдүүлэх материал эх хувилбараар байна. NIEED рүү илгээх баримтууд хуулбар байж болно.

Эрүүл мэндийн тодорхойлолт үнэн байх

Хэвлүүлсэн материалын хуулбар (боломжтой бол)

Шагналын хуулбар (боломжтой бол)

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 1-2014 GKS Graduate Program Guidelines(English-Korean)0212 руу орно уу.

Бүрдүүлэх материалын хувийн мэдээлэл, танилцуулга, сурах төлөвлөгөө, багшийн тодорхойлолт, тангарагын захиа, хувийн зүгээс өгөх эрүүл мэндийн мэдээллийг эндээс авна уу.

Бүртгүүлэгч нь материалаа Солонгос улсын элчин сайдын яаманд хүргэнэ. (Чэжүгийн их сургуульд сурах хүсэлтэй, МУИС-ийн оюутан материалаа 3 сарын 15-наас өмнө МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст өгнө үү.)

Утас: 317050

ГХХАХ