Монбүкагакүшо буюу Японы боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас оюутан солилцооны асуудлаар Японы их сургуулиудтай байгуулсан гэрээнд заасны дагуу Осакагийн их сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
Тавигдах шаардлага болон нөхцөл:
– Япон улстай дипломат харилцаатай орны иргэн байх
– Япон улсын хэл, соёлыг японы их сургуульд үргэлжлүүлэн суралцах чин хүсэлтэй байх
– 2014 оны 4 сарын 1ний байдлаар 18-30 насны иргэн байх (1984 оны 4 сарын 2-ны өдрөөс 1996 оны 4 сарын 1-ний хооронд төрсөн)
– МУИС-ийн өдрийн ангийн бакалаврын 2, 3-р түвшний, Япон судлалын чиглэлээр суралцаж буй оюутан байх
– Осакагийн их сургуульд суралцахад шаардагдах Япон хэлний хангалттай мэдлэгтэй байх
– Бие болон сэтгэл зүйн хувьд Осакагийн их сургуульд сурах ачаалах даах чадвартай байх
– Илгээгч их сургуулиас Осакагийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцахыг зөвшөөрсөн байх
Японд ирэх
Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд Япон улсад Осакагийн их сургуулиас заасан хугацаанд (2014 оны есдүгээр сарын дундуур) ирэх шаардлагатай ба хугацаанд ирээгүй оюутанд онгоцны тийз олгохгүй.
Виз
Японд ирэхдээ оюутны виз авсан байх. Коллежийн оюутнаас бусад визтэй иргэд тэтгэлэг авах боломжгүй. Японд ирсний дараа Коллежийн оюутнаас өөр бүртгэлтэй болсон үед үргэлжлүүлэн тэтгэлэг авах эрхгүй болно.
Дараах иргэд бүртгүүлэх боломжгүй:
– Цэргийн алба хааж байгаа иргэд
– Осакагийн их сургуульд заасан хугацаанд ирж чадаагүй иргэд
– Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа иргэд
– Сүүлийн гурван жилийн хугацаанд Монбүкагакүшо тэтгэлэг авсан иргэд
– Монбүкагакүшо засгийн газрын тэтгэлэгт Осакагийн их сургуулиас өөр их сургууль, JASSO богино хугацааны оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл өгсөн, эдгээр тэтгэлгийг авч байгаа иргэд,
– 2014 онд дахин тэтгэлгээр суралцах гэж байгаа иргэд энэ хөтөлбөрт бүртгүүлэхгүй.
– 2014 оны 4 сарын байдлаар нийт 1 жилийн хугацаанд өөрийн их сургуульд суралцаагүй, (1–р курсийн оюутан) энэ хөтөлбөрт хамрагдахгүй.
Япон хэл, соёлын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй ч сургалтын хөтөлбөртөө Япон хэл, соёлыг сурахаар сонирхож байгаа иргэд ЖАССО богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхтэй.
Тэтгэлэг:
Сард олгох тэтгэлгийн хэмжээ одоогоор тодорхойгүй байна.
2013 онд нэг сард 117,000 иений стипенд олгож байв.
Тээвэр: Япон руу- Наритагийн нисэх онгоцны буудалд газардах олон улсын агаарын тээврийн компаниас экономи зэрэглэлийн онгоцны билетийг хариуцна. Тээврийн бусад зардал, онгоцны буудлын хураамж, такс, нислэгтэй холбоотой бусад зардлыг иргэн хариуцна.
Японоос- Наритагийн олон улсын нисэх онгоцны буудлаас тухайн орны нисэх онгоцны буудал хүртэлх зардлыг хариуцна.
Хичээлийн төлбөр: Сургалтын төлбөр болон түүнтэй холбоотой төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Тэтгэлгийн хугацаа:
2014 оны 9 сараас 2015 оны 7 сар хүртэл
Тэтгэлгийн хугацааг сунгахгүй.
Бүртгүүлэх аргачлал:
-2014-2015 оны хичээлийн жилд өөрийн их сургуулиас Осакагийн их сургуульд оюутан солилцоогоор суралцах оюутнаар сонгогдсон байх,
-Сургуулийнхаа Оюутанд үйлчлэх төвөөр дамжуулан Осакагийн их сургуулийн гадаад харилцааны албаар дэмжигдсэн байх.
Шууд Осакагийн их сургууль болон Японы засгийн газарт өгсөн өргөдөл хүчингүй.
Дараах тохиолдолд тэтгэлгийг цуцална. Үүнд:
– Хуурамч материал бүрдүүлсэн Японы боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яаманд өгсөн тангарагыг зөрчсөн
– Осакагийн их сургуулиас өөр их сургуульд сурахаар болсон
– Тэтгэлэг авсан иргэн Коллежийн оюутны харъяаллаас өөр харъяалалтай болсон.
– Тэтгэлэг авсан оюутан шинэ тэтгэлэг дахиж авсан
– Хичээлдээ урт хугацаанд ирээгүй.
Аливаа зөрчил гаргасан нь мэдэгдсэн тохиолдолд тухайн хугацаанд авсан тэтгэлэг, онгоцны зардал гэх мэт бүх төлбөрийг оюутан барагдуулна.
Бүртгэлийн хугацаа:
2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэхэд утсаар ярилцлаганд орох урьдчилсан мэдээллээ Осакагийн их сургуульруу явуулсан байх
2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл (материалуудыг шуудангаар илгээнэ)
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт (А4-ийн цаасан дээр ар, өвөргүй хэвлэж бөглөсөн байх, сүүлийн 6 сард авахуулсан 4.5*3.5 см хэмжээтэй цээж зургийг ар талд нь нэр, иргэний харъяалалаа бичин өргөдлийн маягт дээр наасан байх) Өргөдлийн маягтыг энд дарж авна уу
- Сургуулийн тодорхойлолт (англи эсвэл япон хэл дээр)
- Дүнгийн тодорхойлолт (Япон хэл, соёлтой холбоотой хичээлүүдийг тодруулсан байх)
- Профессорийн тодорхойлох захидал (Энэ хүснэгтийг ашиглана уу )
- Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Утсаар ярилцлагад орох мэдээллийн хуудас (Энэ хүснэгтийг ашиглана уу)
Ирүүлсэн өргөдлийн материалыг буцаахгүйг анхаарна уу.
Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн 1-р байрны 2 давхарт 219 тоот өрөөнд авчирч өгнө үү.
ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ