“Дэвшилтэт технологийг уурхайд нэвтрүүлэх, нутагшуулах, инновацийн төслийг хэрэгжүүлэх нь” илтгэл тавилаа

Share Button

“Coal mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сарын 20-оос 21-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Уулзалтын дөрөвдүгээр хэсэг “Коксжих нүүрс, хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи” сэдвийн хүрээнд болсон юм. Энэ үеэр Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Дэвшилтэт технологийг уурхайд нэвтрүүлэх, нутагшуулах, инновацийн төслийг хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Уг илтгэлийн гол агуулга нь Монгол улсад дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах, инновацийн төсөл хэрэгжүүлэхэд хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бүхий л орчин бүрдсэн өнөө үед уул уурхайн салбарын компаниуд идэвхтэй оролцох, манлайлал үзүүлэх шаардлагатай байгаа талаар Тавантолгой ХК-ний жишээн дээр тэрээр тайлбарлаж байсан юм. Мөн илтгэлд Тавантолгой ХК-ний үйлдвэрлэл-их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, инновацийн төсөл хэрэгжүүлэхээр МУИС-тай хамтарч эхлүүлсэн зарим төслүүдээ танилцуулж, сонирхсон түнш, хөрөнгө оруулагчдыг урьж байсан юм.

Дашрамд дурьдахад Монгол Улсын их сургууль, “Таван толгой” ХК  2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аж үйлдвэр-их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа тунхагласан билээ. Хамтын ажиллагааны гэрээний нэг гол заалт нь дэвшилтэт технологи хөгжүүлэх, турших, зүгшрүүлэх, нэвтрүүлэх талаар хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэдгийг дурьдан хэлэх нь зүйн хэрэг бизээ.

1

2

3

4

6

7

8

Монголын эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Тавантолгой ХК-д талархал илэрхийлэе!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар