МУИС-ийн удирдлагууд БНСУ-ын Күүкмин их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзалаа. Уулзалтаар төлөөлөгчид хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, гэрээнд гарын үсэг зурж цаашид ямар чиглэлээр хамтарч ажиллаж болох талаар санал бодлоо хуваалцсан юм. Сургуулийн удирдлагууд багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлж туршлага судлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн төдийгүй энэ чиглэлээр болон бусад бүхий л салбараар хамтран ажилллаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэдгийг дуулгалаа.
Уулзалтад:
Монгол Улсын Их Сургуулийн талаас:
- Монгол Улсын Их Сургуулийн захирал Др. А.Галтбаяр
- Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Др. Л.Мөнх-Эрдэнэ
- Эдийн засаг хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Др.Ч.Нарантуяа
- Хууль зүйн сургуулийн захирал Др.Солонго
- Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Мэндбаяр
Күүкмин их сургуулийн талаас:
- Күүкмин их сургуулийн гүйцэтгэх захирал Проф. Др. Хон Жан Им
- Гадаад Гадаад Харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Проф. Др. Сүн Риүл Жон
- Хууль зүйн сургуулийн эрх зүйн коллежийн Проф. Др. Чон Гү Ким
- Удирдах зөвлөлийн гишүүн профессор Гу Чол Кан
- Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны албаны гадаад харилцааны хэлтсийн менежер Донсүк Сон нар байж хамтын ажиллагааны гэрээг баталгаажууллаа.
Күүкмин их сургуульд Бакалаврын 20366 оюутан, Магистр, докторын оюутан 2980 байдаг бөгөөд 1166 багш ажилдаг. Тус сургууль нь 14 бакалаврын сургалтын коллеж болон магистр докторын сургалтын 10 коллежтэй. Түүнчлэн 23 орны 150 гаруй их сургууль байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилдаг юм. МУИС нь хууль зүйн сургуультай 2007 онд гэрээ байгуулж байсан юм.