Ирээдүйн инженерүүдэд хөрөнгө оруулалт хийлээ

Share Button

 

“Source Computer” компани МТС-ийн Холбооны системийн лабораторит 10 сая төгрөгийн санхүүжилт хийж, ирээдүйн инженерүүдийн сурч,   хөгжих таатай орчинг шинэчлэн тохижуулж өглөө.  Тус компанийн захирал Ч.Барбаатар МТС-ийн 2002 оны төгсөгч бөгөөд 10 жилийн ойг нь угтаж төрөлх сургуульдаа ийнхүү бодит хөрөнгө оруулалтаар бэлэг барилаа.

Шинэхэн ширээ сандал, Samsung брендийн иж бүрэн компьютерээр тоноглогдсон Холбооны системийн лабораторит нэг ээлжиндээ 15 оюутан хичээллэх бөгөөд дохио ба систем, теле холбооны үндэс, тоо холбоо, тоон дохио боловсруулалт, холбооны электроник зэрэг голлох хичээлүүд орох юм байна.