ОХУ-ын ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Share Button

russiaОросын Холбооны Улсын их, дээд сургуулиудад 2014/2015 оны хичээлийн жилээс Оросын Холбооны Улсын холбооны тэтгэлгээр суралцуулна. 

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежийн 1 ба 2- р курсын 2.8-аас дээш голч дүнтэй суралцагчид: /бүрэн дунд боловсролын гэрчилгээндээ суралцахыг хүсч байгаа мэргэжлийн суурь хичээлүүд “С” дүнгүй байх/

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:
·         сургуулийн захирлаар батлуулсан сурлага-хүмүүжлийн байдлын тухай тодорхойлолт
·         бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
·         сүүлийн 3 улирал (1-р ангийн оюутны хувьд 1-р улирал) -ын сурлагын дүнгийн тодорхойлолт;
·         иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·         бүртгэлийн хураамж 10000 төгрөг;

Бүртгэл:

2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС, Хичээлийн 1-р байр, 219 тоотод явагдана.

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Бүртгэл дуусч, боловсруулалт хийсний дараа 3-р сарын 21-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн мэдээллийн самбарт оролцогчдын нэрс, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шалгалт авах өрөөний дугаарыг тус тус гаргаж тавина.   Бакалавр, мэргэжил болон магистратурын чиглэлээр авах шалгалтыг гурван үе шаттай явуулна. 1, 2-р үе шатыг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС),  3-р үе шатыг Оросын шинжлэх ухаан , соёлын төвд тус тус явуулна.  

1-р үе шат: 3-р сарын 22-ны өдөр
– мэргэжлийн чиглэлийн шалгалт-сорилго (тест: мэргэжлээс хамаарч – математик, хими);
2-р үе шат:    3-р сарын  26-ны өдөр– орос хэл-сорилго (тест) анхан, гүнзгийрүүлсэн;    Хүмүүнлэгийн ухааны мэргэжлээр суралцах горилогчид орос хэлний шалгалтыг суурь түвшний хөтөлбөр /ТРКИ/-өөр өгнө.
3-р үе шат: Ярилцлага- 3-р сарын 27, 28, 29 өдрүүдэд явагдана.
(Шалгалтад орох бүх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирж, түүнийг үзүүлж танхимд орно; үнэмлэхгүй буюу цагаасаа хожигдож ирсэн сурагчийг шалгалтад оруулахгүй).

Их дээд сургууль, коллежийн шаардлага хангасан оюутныг зохих журмын дагуу бүртгэж, бүртгэлийг шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр БШУЯ-ны Дээд боловсролын хэлтэст /116 тоот  өрөө/ 3-р сарын 17-ны дотор өгнө.   

(Шалгалтад орох бүх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирж, түүнийг үзүүлж танхимд орно; үнэмлэхгүй буюу цагаасаа хожигдож ирсэн сурагчийг шалгалтад оруулахгүй).    

Шалгалтаа амжилттай өгч, ярилцлагад  тэнцсэн горилогч 4-р  сарын 10-ны дотор 17 цагаас өмнө зохих баримт бичгийг ОШУСТ-д хүлээлгэн өгнө.

Баримт бичгийн жагсаалт:

1.    Өнгөт гэрэл зураг хавсаргасан бүрэн бөглөсөн өргөдөл (анкет) ; Үзсэн хичээл, түүний дүн (балл) бүхий боловсролын баримт бичгийн хуулбар; сургуулийн сурагчдын сүүлийн 3 хагас жилийн сурлагын дүнг тусгаж, төгсөх ангид суралцсан тухай тодорхойлолт;
2.    ОХУ-д суралцахад харшлах зүйлгүйг тодорхойлсон харъяа дүүргийн эмнэлэгийн дүгнэлтийн хуулбар;
3.    Хүний дархлал хомсдлын вирус болон ДОХ-ын өвчингүйг нотлосон Халдвар судлалын үндэсний төв болон клиникийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн албан ёсны тодорхойлолт;
4.    Гадаад паспортын зохих хуудасны хуулбар. Паспортын хүчинтэй байх хугацаа нь сургалтын виз хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 18 сараас доошгүй байна (эдгээр хуудас нь тод, унших боломжтой байх бөгөөд урилга бичихэд шаардагдах бүхий л мэдээллийг тусгасан байна) ;
5.    Төрсний гэрчилгээний хуулбар (байгаа бол).
6.    Улсын болон олон улсын (хотын болон бусад) уралдаан, олимпиадуудад оролцож шагнуулсан үнэмлэх (диплом, сайшаалын үнэмлэх гэх мэт)-ийн хуулбарууд;

2014/2015 хичээлийн жилд ОХУ-ын их, дээд сургууль, академид суралцах хүсэлтэй гадаадын иргэдийн элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-ын Боловсролын яамны албан ёсны http://russia.edu.ru/ сайтаас авна уу.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Оросын шинжлэх ухаан, соёлын төв
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухаан

Утас: 51-266428
info@mecs.gov.mn 
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу .
Оюутанд үйлчлэх төв
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар