Хайж байна...

Монголын сэтгүүл зүйн нэрт судлаач, сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч доктор Г.Дэлэгийн 90 жилийн ойг тэмдэглэлээ

Share Button

Монголын сэтгүүл зүйн анхны шинжлэх ухааны доктор Г.Дэлэгийн мэндэлсний 90 жилийн ойг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хамтран тэмдэглэлээ.

1

Ойн хүрээнд 2014 оны 3-р сарын 5-нд «Доктор Г.Дэлэг Монголын сэтгүүл зүйн нэрт судлаач, сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч мөн» сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсан байна. Хурлыг МУИС-ийн ШУС-ийн захирал, доктор, профессор Б.Болдгив нээж, Сэтгүүл зүйн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор, профессор М.Зулькафиль, Л.Норовсүрэн, доктор, дэд профессор Ч.Чойсамба, Б.Наранбаатар, Г.Мэндхүү, докторант Т.Өнөрсайхан, мөн ХУИС-ийн Медиатехнологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.Ариун, ОТИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Х.Энхтуяа нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Сэтгүүл зүйн шилдэг судлаачид олгодог Г.Дэлэгийн нэрэмжит шагналыг Ч.Чойсамба хүртсэнийг МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид энэ үеэр гардуулж өгсөн байна. Энэхүү шагналыг 1999 оноос хойш олгосон бөгөөд өнгөрсөн хугацаанд М.Зулькафиль, Л.Норовсүрэн, Т.Баасансүрэн нар хүртжээ.

3

2

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар