Хөлбөмбөгийн тэмцээнд оролцохыг урьж байна

Share Button

ETV-HD телевиз нь “FIFA 2014” хөл бөмбөгийн ДАШТ-ийг албан ёсны эрхтэйгээр Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлэх болсонтой холбогдуулан сонирхогчдын хөл бөмбөгийн “Fanatic Cup” тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Тэмцээний мэдээ, шигшээ шатны тоглолтуудыг ETV-HD, MASS TV телевизүүд дамжуулахаас гадна www.mass.mn сайтад байршиж, 7 хоног тутмын “Mass Press” сонин, INFO TV, Hot News сэтгүүлүүд дээр тэмцээний мэдээллүүд гарна.

Тэмцээнд МУИС-ийг төлөөлөх 10 хүний бүрэлдэхүүнтэй баг гарган хурд хүч, авхаалж самбаагаа сорихыг МУИС-ийн оюутнууддаа уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/MongolianFanaticCup болон 9906-3996, 9906-7898, 9944-4444 дугаараас авна уу.

Оюутанд Үйлчлэх Төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар