Гадаад оюутнуудын “Дулаан өвөл” цасны баяр амжилттай болж өнгөрлөө

Share Button

Гадаад оюутнуудад өөрийн орныг сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл мэнд, идэвхтэй амьдрах хэв маягийг дэмжих зорилготой “Дулаан өвөл” арга хэмжээ Скай Резорт цанын баазад 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Монгол хэлний бэлтгэл ангид суралцаж буй БНСУ, БНАСАУ, Япон, АНУ, БНХАУ, БНАЛАУ, ИБНАУ, БНСВУ, ОХУ-ын оюутнууд оролцсон юм. Арга хэмжээний үеэр  оюутнууд цана, чарга, сноубордоор гулгаж, цасны хөл бөмбөг тоглон баг болон өрсөлдөж, олс татан, тэмээ унаж нэг өдрийг хөгжөөнтэй сайхан өнгөрөөлөө. Мөн анхлан суралцагч нарт зориулж цанын баазын туршлагатай багш нар цана, снобоурдоор гулгах хичээл заасан юм.

IMG_7119

_MG_7279

_MG_7361

_MG_7471

_MG_7445

_MG_7529

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар