Биотехнологийн улсын олимпиад амжилттай болж өнгөрлөө

Share Button

Биотехнологийн багийн улсын олимпиад 2014 оны 3-р сарын 14-нд Хөдөө аж ахуйн их сургууль дээр амжиллттай зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадад МУИС, ХААИС-ийн 1, 2-р баг, ШУТИС, Эко-Ази дээд сургуулийн нийт 5-н баг өрсөлдсөнөөс МУИС-ийн  “Мэргэн” баг Тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, 500000 төгрөгийн шагналын эзэн боллоо. МУИС-ийн багийн бүрэлдэхүүнд биологийн 3-р ангийн Б.Дэлгэрзул, Б.Гэрэлсүрэн, Б.Индра, Г.Ундрах-Уянга, У.Сумъяа биотехнологийн 3-р ангийн Б.Долгормаа (багийн ахлагч), М. Номин нар оролцов.    2, 3-р байранд ШУТИС, ХААИС-ийн 1-р багууд тус тус оров.

Biotechnology Olympiad-2014-2 copy

Biotechnology-Olympiad-2014-1 copy

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар