Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид магистрийн хөтөлбөрийн танилцуулга лекц уншина

Share Button

Уралын холбооны их сургууль (Уральский Федеральный Университет)  нь байгалийн шинжлэх ухаан, техник, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэг болон эдийн засгийн шинжлэх ухааны сургалтаар ОХУ-д тэргүүлэгч их сургууль бөгөөд 2011 онд Уралын үндэсний их сургуультай нэгдэж, дэлхийд сургалтаараа шилдэг 550 их сургуулийн нэг болсон. Нийт 17 институтитай уг сургууль 350 гаруй чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг. 50000 гаруй оюутантай. 2013 оны 10 сард 2020 оны дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилготой.

Уг сургуулийн төлөөлөгчид 3 сарын 20-ний 12:00 цагт МУИС-ийн дугуй зааланд магистрийн хөтөлбөрийн танилцуулга лекц унших тул багш, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Магистрийн хөтөлбөрөөр энэ их сургуульд суралцах хүсэлтэй МУИС-ийн багш оюутнууд энэ лекцинд өргөнөөр оролцохыг урьж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар