2014 оны 3 сарын 26-нд 10:30-аас МУИС-ийн 206 тоот хурлын өрөөнд Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн ректор тэргүүтэй төлөөлөгчид нийт оюутнуудад зориулж танилцуулга уулзалт хийнэ.
Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи нь 1934 онд байгуулагдсан бөгөөд Монгол улстай эртнээс түүхэн харилцаатай байсаар ирсэн. Оюутнууд энэ уулзалтанд оролцсоноор Эрхүүгийн хөдөө аж ахуйн академид суралцах боломжийн талаар мэдээлэл авч, дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн зүйлсээ чөлөөтэй асуух боломжтой.
Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: www.igsha.ru вебсайт руу орно уу.