Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шилдэг оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа. Тус арга хэмжээнд МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан, БШУЯамны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган оролцлоо.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа тамирчид хийгээд амжилттай суралцаж байгаа оюутнуудад сурлагын амжилтыг нь чухалчилдаг. Монгол Улсын хөгжлийн зүтгүүр бол боловсролтой монгол хүн юм. Залуучуудад өрсөлдөх чадвартай боловсролыг эзэмшүүлэх, боловсролын тогтолцоог дэлхий нийтийн жишигт хүргэх нь бидний зорилго юм. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарч байгаа. Боловсрол бол зорих зам төдийгүй хүрэх зам гэдгийг манай залуучууд сайн ойлгож, хичээн зүтгэж байгаад баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг бол Та бүхний зорьж тэмүүлж яваа бүхэнд урам хайрласан шагнал юм. Монголын мянга мянган оуютан залууст та нар шиг амжилт гаргахыг уриалж байна.
Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхнийг өдий зэрэгт хүргэхэд тусалж дэмжсэн гэр бүл, анги хамт олон, найз нөхдөд тань талархал дэвшүүлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээн ерөөлөө.
МУИС-аас шилдэг 6 оюутан тэтгэлэг хүртлээ. Үүнд:
1.Олон Улсын Оюутны Математикийн олимпиадиас гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн, МУИС-ийн оюутан Б.Ганбат,
2.Уран зохиол шинжлэлийн өгүүллээрээ “Тайлахуйн чинад” ном бичсэн МУИС-ийн Х.Чойдогжамц
3.МУИС-ийн ФЭС-ийн Физик электроникийн 4 ангийн оюутан Баясгалангийн Мягмарзул,
4.МУИС-ийн ГХСС-ийн Франц хэл судлалын 3 ангийн оюутан Цэгмидийн Бадамханд,
5.МУИС-ийн ОУХС-ийн ОУХарилцааны 4 ангийн оюутан Батмөнхийн Дөлгөөн,
6.МУИС-ийн НШУС-ийн Нийгмийн ажилтны 4 ангийн оюутан Мягмарын Энхбадрал нар байлаа.
Та бүхний эрдмийн их үйлсэд өндөр амжилт хүсье.
Оюутанд үйлчлэх төв