Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас 2014 оны 03-р сарын 21-ний өдрийн 8/24 тоот албан бичиг ирүүлсэн байна.
Уг албан бичигт 18 наснаас дээш 26 наснаас доош бакалаврын түвшний өдрийн ангид суралцдаг, “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой, 4 дүгээр сараас эхлэн хоёр кредитийн цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг сонгон суралцаж төлбөр төлөх боломжтой эрэгтэй оюутны бүртгэлийн судалгааг 2014 оны 03 дугаар сарын 27-ны дотор хийж ирүүлнэ үү гэсэн байна.
Иймд уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эрэгтэй оюутнуудыг 2014 оны 03-р сарын 26-ны өдрийн 16.00 цагаас- өмнө иргэний үнэмлэхний хуулбар болон цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албан дээрээ бүртгүүлнэ үү.
Жич: “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутаны судалгаа Судалгааны загвар-ыг эндээс татаж авна уу.
Оюутанд үйлчлэх төв