Оюутан та бүхнийг БНСУ-ын Данкүүк Их Сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна.

Share Button

2014-2015 оны хичээлийн жилд БНСУ-ын Данкүүк Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Тавигдах шаардлага:

1. МУИС-ийн бакалаврын оюутан байх

2. 2 болон 3 дугаар ангийн оюутан байх

3. Голч дүн нь 3.0 буюу түүнээс дээш байх

4. Солонгос хэл, соёл сурах сонирхолтой оюутан байх

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маягт / энд дарж авна уу /
  2. Сургуулийн тодорхойлолт / англи хэлээр /
  3. Дүнгийн тодорхойлолт / англи хэлээр /
  4. Багшийн тодорхойлолт / англи хэлээр /
  5. Суралцах төлөвлөгөө / энд дарж авна уу /
  6. Эмнэлгийн маягт / энд дарж авна уу /
  7. Гадаад паспортын хуулбар
  8. Цээж зураг 5 %
  9. Тосох үйлчилгээний маягт / энд дарж авна уу /

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014.04.25

Тавигдах шаардлагад нийцэж буй оюутнууд дээрх материалыг бүрдүүлэн Оюутанд үйлчлэх төвд хандана уу. / Хичээлийн 1 байр, 219 тоот /

Оюутанд үйлчлэх төв

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар