МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхим Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран их, дээд сургуулийн оюутны Орос хэлний уламжлалт олимпиадыг 2014 оны 4 сарын 05 – ны өдөр зохион явуулах гэж байна.
Орос хэлийг мэргэжлийн түвшинд болон сонгон судалж буй оюутнуудын орос хэлний мэдлэг, чадварыг шалгах, орос хэл сурах идэвхи сонирхолыг дэмжих, Орос орны түүх, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион явуулна.
Олимпиад:
– МЭРГЭЖЛИЙН /1,2-р түвшний орос хэлийг мэргэжлийн түвшинд судалж буй оюутнууд/
– МЭРГЭЖЛИЙН БУС /Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй 1-4-р түвшний оюутнууд /
гэсэн 2 ангилалаар явуулна.
Бүртгэх журам
2014 оны 03 сарын 31 нээс 04 сарын 4 ны 10.00- 18.00 цагийн хооронд МУИС- ийн хичээлийн 2 р байрны 476 тоотод ирж бүртгэнэ.
Дараах бичиг баримт бүрдүүлж ирнэ:
- Оюутны үнэмлэх
- Сурлагын тодорхойлолт / мэргэжлийн ангийн оюутнууд/
- 2 хувь цээж зураг (3х4 хэмжээтэй)
- Бүртгэлийн хураамж 2000 төгрөг
ШАГНАЛЫН САН
1. МЭРГЭЖЛИЙН /1,2-р түвшний орос хэлийг мэргэжлийн түвшинд судалж буй оюутнууд/
I байр – 1 өргөмжлөл, ОХУ – д Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх
II байр – 1 өргөмжлөл, 150.000 төгрөг
III байр – 1 өргөмжлөл, 100.000 төгрөг
Тусгай байр – 1 өргөмжлөл, 50.000 төгрөг
МЭРГЭЖЛИЙН БУС /Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй 1-4-р түвшний оюутнууд /
I байр – 1 өргөмжлөл, 200.000 төгрөг
II байр – 1 өргөмжлөл, 150.000 төгрөг
III байр – 1 өргөмжлөл, 100.000 төгрөг
Тусгай байр – 1 өргөмжлөл, 50.000 төгрөг
Холбоо барих утас: 75754400– 2705
91922232, 89871235
Цахилгаан шуудангийн хаяг: deegii2006@mail.ru, Tsogzolmaa_tsogt@mail.ru