БНСУ-ын Гуанжу Шинжлэх Ухаан Технологийн Институтаас (Gwangju Institute of Science and Technology (GIST)) магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Share Button

БНСУ-ын Гуанжу Шинжлэх Ухаан Технологийн Институт нь 1993 онд байгуулагдсан бөгөөд чадварлаг багш, боловсон хүчин бүхий дэлхийн шилдэг их сургууль юм.

GIST нь

  • магистр,
  • доктор
  • нэгдсэн магистр, докторын хөтөлбөрийг танд санал болгож байна.

Тэнхим, суралцах чиглэл:

  1. Мэдээлэл, харилцаа холбооны сургууль
  2. Материалын шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  3. Мэчатроникс (механик, цахилгаан эрчим хүч, телехолбоо, хяналт, компьютерийн инженерчлэлийн нэгдэл)-ийн сургууль
  4. Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  5. Байгалийн шинжлэх ухааны сургууль
  6. Физик, Химийн шинжлэх ухааны сургууль
  • Физик, фотоны шинжлэх ухааны тэнхим
  • Химийн тэнхим
  1. Анагаахын системийн инженерчлэлийн тэнхимтэй

Бүх хичээлийг англи хэл дээр заана.

Оюутнуудын 10% магистр, докторын гадаад оюутнууд байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүмүүст тавигдах шаардлага:

–       Сурлагын голч оноо өндөр байх

–       Шинжлэх ухааны салбарт шинжилгээ судалгаа хийх, суралцах хүсэл    сонирхолтой байх

–       Бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх

Англи хэлний мэдлэг

–  IBT TOEFL-ийн 80/ TOEIC-ийн 750/ TEPS-ийн 680/ IELTS-ийн 6.5-аас дээш оноотой байх

–   Шалгалт өгснөөс хойшхи хугацаа  2 жилээс хэтрээгүй байх.

Хөтөлбөрт бүртгүүлэхэд:

  1. Сургуулийн захирлын гарын үсэгтэй тодорхойлох захиа
  2. GIST- Магистр, Докторын болон бусад нэгдсэн хөтөлбөрт

http://adm.gist .ac.kr/foreigner сайт руу орж бүртгүүлнэ.

  1. Шуудангаар холбогдох материалыг 2014 оны 4 сарын 15-наас өмнө илгээнэ.

Хөтөлбөрт шалгарвал есөн сарын нэгнээс эхлэх намрын семестрээс суралцана.

Тэтгэлгийн хэмжээ:

Доктор- 150.000 вон (сар тутам)

Магистр- 120.000 вон (сар тутам)

Хүнсний зардалд 100.000 вон (сар тутам)

Энэ тэтгэлгийг авахын тулд эхний семестрээс оюутан 9, түүнээс дээш  кредит хичээл үзсэн байна.

Гадаад оюутнууд:

120.000 воны тэтгэлэг нэмж авна. Тэтгэлэг авахын тулд 3.0-аас дээш (4.5 голч дүнгээс) голч дүнтэй байна.

Сургалтын хугацаа:

Магистрийн хөтөлбөр: 2 жил

Докторын хөтөлбөр: 4 жил

Нэгдсэн магистр, докторын хөтөлбөр 6 жил

Тэтгэлэг авах хугацаа:

Оюутан их сургуульд суралцах бүх хугацаандаа тэтгэлэг авна:

Тэтгэлэгт хамрах зүйлс:

  1. Сургалтын төлбөр
  2. Оюутны байр
  3. Сар тутмын тэтгэлэг
  4. Нэг талын замын зардал, эсвэл ирэх буцах замын зардлын 50 хувийг буцаан олгох
  5. Элсэлтийн хураамж

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://ewww.gist.ac.kr –вебсайт рүү ороорой.

Та МУИС-ийн магистрантур, докторантур болон багш бол энэ хөтөлбөрт хамрагдахдаа бүрдүүлсэн материалаа Оюутанд Үйлчлэх Төвд өгнө үү.

Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар